x

"Сүргийн сонгодог дархлаа гэсэн ойлголт нь "Ковид-19"-д хамаарахгүй байж магадгүй"

Ковид-19-ийн вакцин анх гарч байх үед өдөр бүр сая сая хүмүүс вакцинд хамрагдахаар дугаарлан зогсдог байв. Шинжилгээгээр батлагдсан өвчлөлийн тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон ковидоос болж нас барсан хүмүүсийн тоог өдөр бүр шалгадаг байсан дээр нэмээд вакцинд хамрагдсан иргэдийн хувь гэсэн шинэ тоог иргэд анхааралтай ажиглаж байлаа. Энэ тоо нь вирусыг ялах хамгийн сайн боломж гэж дэлхий нийт итгэж байсан юм.

Гэвч цэнхэр гариг маань сүргийн дархлаанд хүрэх мөрөөдлөө одоо хүртэл биелүүлээгүй байна. Үүний оронд эмзэг бүлгийнхнийхээ ихэнхийг вакцинжуулах гэдэг босго гаргасан бөгөөд энэ дундаа вакцинд хамрагдахад хэтэрхий залуу хүмүүс болон вакцингүй бол хүнд өвчлөх магадлалтай бүлгийг гол байгаа болгосон. Бусад нь тэдний эргэн тойронд үл үзэгдэх хамгаалалтын тор нэхэх мэт.

Сүргийн дархлаатай болно гэдэг нь хэн нэгэн вирусын халдвар авлаа ч тэр вирус тухайн хүрээлэлд шилжин суух өөр газаргүй болтол халдвараас хамгаалагдсан хүмүүсээр хангалттай хүрээлэгдэнэ гэсэн үг юм. Энэ нь тархаж чадахгүй байна.

Бид улс орны хувьд улаанууд, улаанбурхан зэрэг аймшигт вирусын эсрэг өдий хэмжээний амжилтанд хүрсэн. Гэвч Ковид-19 хувьд ийм зэрэгт хүрч чадна гэж бодсон ч андуурсан байх.

Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал доктор Энтони Фаучи "Сүргийн сонгодог дархлаа гэсэн ойлголт нь "Ковид-19"-д хамаарахгүй байж магадгүй. Нэг дэх муу мэдээ бол "Ковид-19"-ийг үүсгэдэг коронавирус маш их, мэдэгдэхүйц байдлаар өөрчлөгддөг" гэж хэлээ.

Мөн тэрээр "Бид ковидыг Альфа, Бета, Дельта, Омикрон гэсэн таван тусдаа хувилбартай болсныг хоёр жилийн хугацаанд аль хэдийн мэдсэн, мэдэрсэн. Одоо Омикрон BA.2 гэх шинэ мутац болон өөрчлөгдөж байна. Хоёр дахь муу мэдээ бол аюулгүй, үр дүнтэй вакциныг өргөнөөр хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Энгийнээр хэлэхэд, хангалттай хүн вакцинд хамрагдаагүй" гэсэн юм.

Вирус хэдий чинээ их халдвартай байна төдий чинээ олон хүн түүнийг нийгэмд тараахаас сэргийлж вакцинд хамрагдах шаардлагатай болдог.

Харин бусад хүмүүс сүргийн дархлаа одоо бий болж байна гэж найдаж байна. Зарим эмийн үйлдвэрүүд вирусын илүү тогтвортой бүс нутгуудад, тэр дундаа нэг их мутацид ордоггүй баяжуулалтын уургийн иш рүү чиглэсэн вакцин дээр ажилладаг. Энэ нь вирусын хэлбэр өөрчлөгдөхөд тэсвэртэй илүү бат бөх дархлааг бий болгож магадгүй юм.

Мөн хамар, хоолойд эсрэг бие үүсгэхэд туслах ирээдүйтэй хамрын шүрших вакцинууд байдаг. Эдгээр вакцинууд нь халдвар дамжихаас сэргийлдэг ариутгах дархлааг бий болгоход хамгийн шаардлагатай эдүүдэд дархлаа үүсгэдэг гэж найдаж байна.

 Б.Бүжлхамаа

www.edition.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 3 цаг 5 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 3 цаг 18 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 8 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 10 цаг 54 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top