Хууль бус зэвсэгт бүлэглэлүүд хар тамхины наймаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Колумбын Амазоны хэсгийг хяналтандаа авахын төлөөх тэмцэлдэж байна. Үүндээ олон зуун босогчид, цэрэг, хагас цэрэгжсэн хүмүүсийг татан оролцуулж, өндөр цалин, урамшуулал өгч байгаа аж.
2016 онд засгийн газар Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин буюу ФАРК-тай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж, мөргөлдөөнтэй бүсүүдийг ажилтай болгохоо амласан. Гэвч хуучин бослого, засгийн газрын идэвхгүй байдлаас үүдэн үлдсэн нутаг дэвсгэрийн хоосон орон зайд хүчирхийлэл эргэн ирж, зэвсэгт эсвлүүд улам нэмэгджээ. Хүний эрхийг хамгаалагчдын амь насыг бүрэлгэх, яргалах явдал эрс нэмэгдсэн байна. Засгийн газрын мэдээллээс харахад өнгөрсөн онд л гэхэд 147,000 хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд гарч ирсэн 30 гаруй бүлгүүдийн дунд гацсан энгийн иргэд улам бүр зовж байна.
Таймс сонины сурвалжлагчид 2017 онд байгуулагдсан Командос Де Ла Фронтера бүлэглэлийн хамт долоо хоногийг өнгөрөөж, хяналтандаа байгаа хотуудад очиж, тэднийг зэвсэг хөдөлгөж, хар тамхи худалдаж авахыг харж, ямар ч цагдаа, цэрэггүйгээр байлдагчид гранат буудаж, сургуулилт хийдэг хуаранд байрлаж байсан байна.
Аюулгүй байдлын зарим мэргэжилтнүүд хэрэв Засгийн газар эдгээр зэвсэгт хүчнийг дарах талаар илүү их үүрэг гүйцэтгэхгүй бол тус улс 2000-аад оны Колумбиас илүү газар нутгийн төлөө тэмцэж буй хар тамхины бүлэглэлд сүйдсэн Мексиктэй төстэй мужтай болж магадгүй гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com