Өнгөрсөн долоо хоногт Дурбаны бүс нутгийг хамарсан гамшигт үерийн улмаас 440 гаруй хүн нас барж, 4000 орчим байшин барилга сүйрчээ. Дөрөв орчим хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд амьд үлдсэн хүмүүс амьдралаа сэргээх гэж тэмцэж байна.
Нэгэн аврах ажилтан "Энэ бол миний харсан хамгийн муу зүйлүүдийн нэг байх. Зүгээр л тэр чигтээ сүйрэл. Бид уй гашуудаа нэгдсэн үндэстэн боллоо" гэжээ.
Ерөнхийлөгч Сирил Рамафоса нутагт даваа гаригт гамшгийн байдал зарлажээ.
Засгийн газар газар нутгийг цэвэрлэж, засварлахаар төлөвлөж байгаа бөгөөд шаварт дарагдсан эсвэл усанд урсгагдаж угаагдсан гэж үзсэн олон арван цогцсыг гаргаж авахаар оролдож байна. Үхэл, сүйрлийн дийлэнх нь тогтвортой орон сууцтай болох боломжгүй хүмүүсийн барьсан сэвсгэр овоохойн суурин газруудад тохиолджээ.
Саяхны хүчтэй шуурганаар Африкийн өмнөд болон зүүн хэсэг сүйрч, олон зуун хүн амь үрэгдэж, ядууралтай аль эрт нүүр тулаад, ханцуй шамлан тулалдаж буй олон нийтийг дахин нэг гай зовлон бүрхээд авсан нь энэ байв. Олон хүмүүсийн хувьд үер нь эдийн засгийн хамгийн эмзэг бүлгүүдэд илүү нөлөөлж, үзүүлэх хохирол нэмэгдэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com