Загасчин Казуши Кинжо ихэнх өдрүүдэд Японы Йонагуни арлын боомтоос хойд зүгт орших усанд далайн гүнээс улаан загас барихаар гардаг байна. Тэнд загас элбэг байдаг ба тэрээр хэлэхдээ, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд улам бүр нэмэгдсээр байна гэлээ.
Хятадын хөлөг онгоцууд Японы хяналтад байдаг Сенкаку арлуудын эргэн тойронд тэнгист эргүүл хийж байгаа бөгөөд Хятад, Тайванийн эзэмшдэг хүн амгүй арлуудын нь Кинжогийн оршин суудаг газрын ойролцоо ажээ. Хятадад Дяоюйдао арлууд, Тайванийн Дяо Юйтай гэгддэг арлууд бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгах гол цэгүүдийн нэг болжээ.
50 настай загасчин эр CNN-д ярихдаа "Тэдний хөлөг онгоцны нэгний нум нь бидэн рүү чиглэсэн байсан бөгөөд тэд биднийг хөөж байсан. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би бас их буу шиг зүйл харсан" гэж хэлжээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын эргийн хамгаалалттай хэд хэдэн удаа тааралдснаа ийн тайлбарласан байна.
Хэдийгээр чулуурхаг гинжин хэлхээний газар нутгийн маргаан зуу гаруй жилийн өмнөөс үргэлжилж байгаа хэдий ч Хятад улс арлуудын эргэн тойронд, ялангуяа сүүлийн хэдэн арван жилд анхаарал, оролцоогоо нэмэгдүүлжээ. Энэ нь Бээжин маргаантай арлуудын талаар нэхэмжлэл гаргах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа аж.
Хятадын ГХЯ CNN-д хэлэхдээ, Хятадын эргийн хамгаалалтын албаныхан арлуудыг тойрсон эргүүл хийж байгаа нь "Хятадын бүрэн эрхт эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж байна" гэжээ. Гэхдээ Япон ч мөн адил арлуудад бүрэн эрхтэй гэж мэдэгдэж байгаа бөгөөд Сенкакусын зүүн хэсэгт орших Нансэй гинж дэх Йонагуни болон түүний дүү арлууд дээр цэргийн хүчээ бэхжүүлж байна.
Энэ бүхэн нь Кинжо мэтийн Ёнагуни хотын оршин суугчдын санааг зовоож байгаа бөгөөд Хятадын хүсэл сонирхолоос эмээж буй юм.
Б.Бүжлхамаа