АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа амьсгалаар буюу үлээлгэж авах "ковид-19"-ийн илрүүлэг шинжилгээг яаралтай горимоор зөвшөөрлөө.
Тус захиргаанаас хэлэхдээ, гар тээшний хэмжээтэй InspectIR Covid-19 амьсгалын аппаратыг эмнэлгийн оффисууд болон явуулын шинжилгээний газруудад ашиглаж болох бөгөөд гурван минут хүрэхгүй хугацаанд хариуг авах боломжтой гэсэн юм.
Энэхүү систем нь SARS-CoV-2 халдвартай холбоотой таван нэгдлүүдийг илрүүлэх химийн хольцыг ялгаж, тодорхойлдог аж.
InspectIR Breathalyzer-ийн судалгаагаар эерэг дээжийн 91 хувиас илүү, сөрөг сорьцын бараг 100 хувийг нарийн тодорхойлсон болохыг тогтоожээ. Омикрон хувилбарт хамаг анхаарлаа хандуулсан өөр нэгэн судалгаагаар ижил төстэй үр дүн гарсан байна. Гэсэн хэдий ч эерэг үр дүнг полимераза гинжин урвалын шинжилгээгээр (PCR) баталгаажуулах ёстой гэж FDA мэдэгджээ.
Энэ талаар Америкийн Эмгэг судлаачдын коллежийн ерөнхийлөгч, анатомийн болон эмнэлзүйн эмгэг судлаач доктор Эмили Волк "Энэ бол өөр нэг хэрэгсэл бөгөөд FDA-ийн зарлал үүнийг боломжийн нарийвчлалтай, харьцангуй хэрэглэгчдэд ээлтэй хэрэгсэл гэдгийг харуулж байна. Үүнийг хэр өргөн хүрээнд хэрэгжүүлэхийг харахыг хүлээж байна. Мэдээж өртөг нөлөөлөх байх" гэв.
Одоогоор энэ машины үнэ болон хэзээ бэлэн болох талаар мэдээлээгүй байна.
Б.Бүжлхамаа
www.edition.cnn.com