Украины хоёр пуужин Оросын хамгийн чухал байлдааны хөлөг онгоцнуудын нэг болох "Москва"-г онож, тэр онгоц одоо Хар тэнгист живж буй. АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан энэ талаар мэдээлсэн юм. Украины тал хөлөг онгоцонд цохилт өгсөн гэх мэдэгдлийг Орос няцааж, галын улмаас сум дэлбэрсэн гэсэн билээ.
Украины зэвсэгт хүчнийхэн хөлөг живсэний хариуд Оросууд өмнөд хэсэгт, тэр дундаа Николайев хот руу цохилт өгч байна гэж өнөөдөр мэдээллээ. ОХУ мөн Киев хотын захад байрлах “цэргийн байгууламжид” цохилт өгсөн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Оросын Украины зүүн хэсэгт довтлох ажиллагааны бэлтгэл үргэлжилж, Донецк муж дахь фронтын шугамыг хүчтэй буудсан гэж Украины албаныхан мэдэгджээ.
Москва АНУ-аас Украин руу зэвсэг нийлүүлж байгааг албан ёсоор эсэргүүцэж, тусламж үргэлжилбэл "урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүрнэ" гэж дипломат нот бичигтээ анхааруулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Б.Бүжлхамаа
www.edition.cnn.com