x

НАТО-гын хүсэл ба ОХУ-ын сүрдүүлэг

Хэрэв Финлянд болон Швед улс Умард Атлантын эвсэл болох НАТО-д элсэх юм бол тус улс Балтийн тэнгис дэх хүчээ бэхжүүлэх шаардлагатай болно гэж Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга мэдэгдлээ. Өчигдөр буюу пүрэв гаригт Дмитрий Медведев Telegram хуудсандаа, "Хэрэв улс орнууд Барууны цэргийн эвсэлд нэгдвэл Балтийн тэнгисийн цөмийн зэвсэггүй статус байхгүй болно" гэж бичжээ.

Энэ нь хуурай замын болон агаарын довтолгооноос хамгаалах хүчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Финландын буланд "тэнгисийн цэргийн чухал хүчин" байршуулна гэсэн үг гэж Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд асан хэлж буй юм.

Мөн тэрээр Финлянд эсвэл Швед улс НАТО-д элсэх нь "Орос НАТО хоорондын хуурай газрын хилийн урт хоёр дахин нэмэгдэнэ. Мэдээжийн хэрэг, эдгээр хилийг бэхжүүлэх шаардлагатай" гэжээ.

Литвийн Батлан ​​хамгаалахын сайд Арвидас Анушаускас "Калининград мужид хэдийнэ цөмийн зэвсэгтэй болсон тул аюул заналхийлэл байх л зүйл, хачирхалтай биш" гэж мэдэгдэв.

Финлянд, Швед аль аль нь эвсэлд нэгдэхээс татгалзаж байсан бол Украин дахь дайн яриаг өөрчилсөн юм. 

Финлянд улс нь ОХУ-тай хуурай газраар 1340 км урт хиллэдэг юм байна.

Финландын Ерөнхий сайд Санна Мартин тус улс НАТО-д элсэх эсэхээ "Долоо хоногийн дараа шийднэ" гэж мэдэгдээд, "Украины дайн бүх зүйлийг өөрчилсөн" гэж хэлсэн билээ.

Энэ үеэр Медведев Финлянд, Швед хоёрыг НАТО-д элсүүлэх тухай асуудлыг Орос Украинд довтолгоогvй байсан ч хєдєлгєєнтэй байх байсан гэж үгүйсгэсэн юм.

Тэрээр “Тэднийг эвсэлд татан оруулах оролдлого өмнө нь ч гарч байсан. Эрүүл саруул ухаантай ямар ч хүн хилийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, гэрийнхээ ойролцоо цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоц байрлуулахыг хүсэхгүй" хэмээн сүрдүүлжээ.

Б.Бүжлхамаа

www.euronews.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 3 цаг 18 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 3 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 3 цаг 31 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 9 цаг 11 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 11 цаг 7 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top