Пүрэв гаригт ОХУ-ын Хар тэнгисийн флотын тэргүүлэгч хөлөг сүйрсэн талаар мэдээллээ.
Украин үүнийг эргийн хамгаалалтын хүчнийх нь пуужингийн цохилтын үр дүн гэж мэдэгдсэн бол "Москва" хөлөг гал түймрийн улмаас хохирсон гэж ОХУ-ын тал мэдэгдэв. Дараа нь ОХУ-аас мэдэгдлээ өөрчилж, ьтухайн хөлгийг шуурганы үеэр чирч явахад живсэн гэжээ.
Оросод хүнд хохирол учруулсан нь Украины армийн хувьд бэлгэдлийн хүчтэй ялалт, Москвагийн хувьд ичгүүр болж байна. Энэ нь бас шинэ зэвсгийн үзүүлбэр байж магадгүй юм.
Украин "Москва" хөлөг онгоцыг өмнө нь байлдаанд ашиглаж байгаагүй Украин улсад үйлдвэрлэсэн Далай ван пуужингаар цохисон гэж мэдэгдэв.
ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд дайн эхэлснээс хойш далайн эрэгт байрлаж, Украин дахь бай руу үе үе пуужингаар довтолж байсан юм. Мөн флот нь Украины Хар тэнгис рүү нэвтрэх боломжийг хааж, эдийн засгийн гол шугамыг устгасан билээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com