Ерөнхийлөгч Жо Байден Украинд нэмэлт 800 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарлажээ. Мөн Орос улс Украины зүүн болон өмнөд хэсэгт дахин дайралт хийхээр байрлалаа өөрчилж байгаа тул Европын холбоо зэвсгийн хэрэгцээнд илүү их мөнгө өгөхөөр тохиролцсон байна.
Мариуполь хотын даргын хэлснээр, зүүн боомт хотыг бүслэхэд 20,000 гаруй хүн амь үрэгджээ.
Дайны эхний өдрүүдэд Могойн арал дээр Украины харуулуудтай мөргөлдсөний дараа олонд танигдсан Оросын байлдааны хөлөг "Москва" эвдэрсэн гэж Москва мэдэгдсэн бол Украины албаны хүн хөлөг онгоцны эсрэг пуужингаар харвасан гэж мэдэгджээ.
ОХУ-ын хийн импортын төлбөрийг рублиэр төлөх тухай Ерөнхийлөгч Владимир Путины шаардлагыг биелүүлэх нь хориг арга хэмжээг зөрчинө гэж ЕХ гишүүн орнууддаа анхааруулсан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com