Өмнөд Африкийн Дурбан боомт хот болон хотын ойролцоо болсон үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 306 болоод байна. Энэ талаар тус улсын засгийн газар лхагва гаригт мэдээлжээ. Энэ үед байгалийн гамшигт үзэгдэл байшин барилгыг урсгаж, зам талбайг хэдийн сүйтгэсэн байсан юм.
Сүүлийн 60 жилд тохиолдож байгаагүй ширүүн бороо Дурбан хотын Зулу муж улсын жижиг хотыг ийн сүйрүүлжээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, энэ шуурга нь Өмнөд Африкт бүртгэгдсэн хамгийн их үхлийн аюултай үзэгдэл болсон байна.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса энэ үерийг "гамшиг", "гай түйтгэр" гэж тодорхойлжээ.
Тэрээр “Гүүрүүд нурсан. Замууд нурсан. Хүмүүс нас барсан... Энэ бол асар их хэмжээний гамшиг. Сураггүй болсон хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Бид гамшигтай тэмцэхэд юу ч харамлахгүй" гэж амалжээ.
Мөн тэрээр "Энэ гамшиг бол уур амьсгалын өөрчлөлтийн нэг хэсэг. Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хийх ёстой зүйлээ хойшлуулж чадахгүй. Аюул энүүхэнд байгаа бөгөөд бидний гамшгаас хамгаалах чадвар илүү өндөр түвшинд байх ёстой" гэсэн байна.
Б.Бүжлхамаа
www.theguardian.com