Украины түрэмгийлэл эхэлснээр даяарчлалын шинэ сөргөлдөөний айдас төрлөө гэж Daily Express сонин бичжээ. Барууны орнууд аль эртнээс цэргийн эвслээр нэгдсэн, гэсэн ч Орос холбоотнуудаа олж чадсан гэж өгүүлжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагааг зарласны дараа, Барууны хариу маш болгоомжилсон шинжтэй байв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн орон дээрээ нислэггүй бүс бий болгохыг байнга гуйж ирсэн ч "Украины хямралыг дэлхийн хямрал болон хувирна" гэж айсан НАТО түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм.
Гэхдээ, дэлхийн дайн эхэллээ гэхэд эдгээр орнууд Орост дэмжлэгээ үзүүлнэ.
1. Пакистан
Цэргийн тусгай ажиллагаа эхлэхийн өмнө Москвад хоёр хоногийн айлчлалыг Пакистаны Ерөнхий сайд Имран Хан (Imran Khan) хийсэн юм. Айлчлалынхаа явцад тэр Оросын эсрэг чиглэж байсан Барууны шаардлагыг хүлээн аваагүй юм. "Та нар чинь биднийг юу гэж бодов? Бид та нарын боол учраас хэлсэн бүгдийг чинь хүлээн авна гэж бодоогүй биз дээ?!" тэр мэдэгдэж байв. Цэргийн тусгай ажиллагааг буруутгасан НҮБ-ын Ерөнхий ассамблейн Оросын эсрэг тогтоолд нэгдэхийг уриалсаны дараа 69 настай Ерөнхий сайд дээрх үгээ хэлсэн юм.
Дээрх тогтоолоор санал хураахад түтгэлзсэн цөөн орнуудын нэг нь Пакистан хэвээр үлдсэн. Ерөнхий сайд Имран Хан "Би Европын холбооны элчин сайдаас нэг зүйлийг асуухыг хүсч байна. Та нар захидлаа Энэтхэг улс руу бас илээсэн үү?" гэж хэлж байв.
Дашрамд, Имран Ханыг сая засгаас зайлуулсан билээ. Магадгүй Барууны дэмжлэг байхгүй болсноор тэр хөөгдсөн байж болно.
2. Хятад
Хятад Оросоос зай барихаар оролдож байгаа ч цэргийн тусгай ажиллагааг нь буруутгаагүй. Үүний оронд Бээжин төвийг сахисан бодлого барьдгаа онцолж, Орос, Хятадын харилцааг “стратегийн түншлэл” гэж тодорхойсон. Мөн л Пакистаны адил НҮБ-ын Оросын эсрэг хоёр санал хураалт дээр түтгэлзсэн.
3. Энэтхэг
АНУ-ын шахалттай байгаа ч Барууны Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь үүссэн асуудлыг шийдэхгүй гэж Энэтхэг мэдэгдсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын Өмнөд ба Төв Азийн асуудал хариуцсан зөвлөх Дональд Лу (Donald Lu), өнгөрсөн сард "Оросоос зай барих цаг иржээ" гэж Энэтхэгийн талаар мэдэгдсэн юм. Москва Энэтхэгийн зэвсэг нийлүүлэгч томоохон түнш нь. Тэр хоёр 2018 онд Зенитийн пужжингийн С-400 цогцолбор авах 5,43 тэрбум долларын гэрээ байгуулсан байдаг.
4. ӨАБНУ
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрх баригч Африкийн Үндэсний Конгресс (АҮК) нам Оростой нөхөрсөг харилцаанд эргэн орсон юм. Хүйтэн дайны үеэс хойш тэдний харилцаа ийм дотно байгаагүй. Тус орны Ерөнхийлөгч асан Жейкоб Зума (Jacob Zuma) саяхан мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Путин "энхийг бүтээгч" харин барууны орнууд "хэрүүлч, ярдагчууд" гэсэн юм. Зума зөвхөн өөрийн нэрийн өмнөөс үүнийг хэлсэн ч АҮК нь Оросын талыг баригч гэдэг нь олонд тодорхой болсон.
5 & 6. Бразили ба Мексик
Хоёр орон Орост хориг тавихаас татгалзсан төдийгүй Путиныг түрэмгийлэл хийсэнд нь буруутгаагүй.
Мексикийн Ерөнхийлөгч бөгөөд зүүний хандлагатай популист улс төрч Лопес Обрадор (Lopez Obrador) мэдэгдэхдээ, "Бид эдийн засгийн ямар нэгэн хязгаарлалт тавихгүй, учир нь бид дэлхийн бүхий л засгийн газартай сайн харилцаатай байхыг хүснэ" гэж хэлсэн билээ.
Жеймс Грей (James Gray), Daily Express