Гурав дахь жилдээ үргэлжилж буй коронавируст цар тахал дэлхий даяар асар том хэмжээнд тархсан билээ.
Одоогийн байдлаар улс орнуудад нийт "Ковид-19"-ийн 500 сая батлагдсан тохиолдол бүртгэгдсэний дотор зөвхөн энэ онд 200 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад өвчлөл 34 хувиар буурч, өдөрт нэг сая орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бол нас баралт 24 хувиар буурч, өдөрт 3,700 орчим болжээ.
Гэхдээ АНУ зэрэг олон оронд хангалттай шинжилгээ хийгдээгүйгээс бодит тоо бараг илүү өндөр байгаа нь гарцаагүй юм. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 2021 оны Есдүгээр сарын байдлаар Африкчуудын 65 хувь нь халдвар авсан нь тус тивд батлагдсан тохиолдлын тооноос бараг 100 дахин их байгаа юм.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд болон бүс нутгийн эрх баригчид хангалттай шинжилгээ хийгдээгүй нь дэлхийн бэлэн байдлыг хязгаарлаж болзошгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
"Хэрэв та шинжилгээ өгөхгүй бол таныг ямар хувилбараар өвдсөнийг мэдэх боломжгүй байна" гэж нэг эпидемиологич хэлсэн байна.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Америкийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс онгоц болон нийтийн тээвэрт маск зүүх шаардлагыг хоёр долоо хоногоор сунгана гэж хориг арга хэмжээ дуусдгийн даваан дээр мэдэгдэв.
-
Шинэ Зеланд олон улсын аялагчдад дахин нээгдэж эхэлснээр Австралиас ирсэн олон мянган жуулчдыг угтан авлаа.
-
Бээжин ковидыг тэглэх стратегийг баримталж, хүн бүрт хор хөнөөл учруулж болзошгүй гэж “Шинэ Дэлхий" баганат Таймсын тоймч бичжээ.
-
АНУ-ын 200,000 орчим хүүхэд коронавирусийн улмаас эцэг эхээ алджээ. Өвөө, эмээ нь тэднийг өсгөхөөр болж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com