Хятадын коммунист нам томоохон компаниудыг хазаарлаж, баялгийг дахин хуваарилах гэсэн ширүүн кампанит ажлаасаа ухарчээ. Энэ нь эдийн засгийн төлөв байдал бүрхэг байгаа үед "хэтэрхий хатуу арга хэмжээ" авсан байж магадгүй гэдгийг "далд" хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өөрийн засаглалын дор Хятад улсыг илүү баян чинээлэг, хүчирхэг, тогтвортой гэж харуулахыг хичээж, ялангуяа гурав дахь таван жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Албаныхан одоо дэлхийн нефтийн үнийн өсөлт, Украины дайн, ковидын хөл хорио зэргээс үүдэн улам бүр дордсон эдийн засгийн өсөлтийн удаашралыг арилгахаар чармайж байна.
Намын өсөлтийг хангах тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн загварт гүн гүнзгий асуудлуудыг шийдвэрлэх өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хэцүү болгодог. Дэд бүтцийн төслүүдэд зориулж зээл авсан нь улс орныг олон их наяд долларын өрөнд оруулж, үл хөдлөх хөрөнгийн талаарх таамаглалыг таслан зогсоох оролдлого нь Эвергранд гэх мэт асар том бүтээн байгуулагчдын өрийг төлөхөд хүргэсэн юм.
Нэгэн шинжээч "Ши Жиньпин даргын үед Хятадын засгийн газрын систем яг л спорт машин шиг ажиллаж эхэлсэн, тоормос байхгүй мэт" гэж бичжээ.
Мөн тэрээр "Түүний урт хугацааны бодлого хэрэгжүүлэхийг хүсэх үед машин тэр даруй хурдасдаг бөгөөд энэ нь төлөвлөөгүй байж байдад ч оруулдаг байж магадгүй юм" гэсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com