Ерөнхийлөгч Путиний хамгийн ойрын холбоотон Украины сөрөг хүчний улс төрч, олигархи Виктор Медведчукийг баривчилсан талаар Киевийн эрх баригчид мэдээллээ. Тэд баривчлах тусгай ажиллагаа явуулсан байна.
Виктор Медведчук нь ОХУ-тай газрын тосны бизнес хийдэг бөгөөд түүгээрээ баяжсан нэгэн аж. Түүнийг удирддаг Амьдралын Төлөө-Сөрөг Хүчний Платформ нам нь Москвагийн бодлогыг дэмждэг байна.
Баривчилгааны талаар Украины ерөнхийлөгч Зеленский “Украины нууц албаныхны тусгай ажиллагаа амжилттай боллоо. Түүнийг би өөрийн олзлогдсон охид, хөвгүүдээр солих саналыг ОХУ-д тавьж байна” гэж сошил хуудаснаа зургийн хамт нийтэлжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “Украинаас маш олон худал мэдээлэл ирж байгаа. Тиймээс эхлээд шалгах хэрэгтэй” гэж хариулжээ.