ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийсэн энхийн хэлэлцээ мухардалд орлоо гэж мэдэгдлээ.
Тэрээр мөн Украины хотуудыг сүйрүүлж, олон сая хүнийг гэр орноо орхин дүрвээхэд хүргэж, Оросын цэргүүдийн үйлдсэн харгис хэрцгий байдлын талаарх сэтгэл түгшээсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн мэдээлэлд "Орос улс зорилгодоо хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэж мэдэгджээ.
Тэрээр "Бидний хийж байгаа зүйл бол нэг талаас хүмүүст тусалж, хүмүүсийг аврах явдал, нөгөө талаас бид зүгээр л Оросын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна. Бидэнд өөр сонголт байгаагүй нь ойлгомжтой" гэсэн байна.
Мөн энэхүү мэдэгдэлд, Барууныхан улс оронд нь хориг арга хэмжээ авсан ч бид шинийг санаачлах чадвартай хэвээр байх болно. Үүнийг төрөлх Оросууддаа харуулахын тулд хийсэн гэжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн холбоотон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт үг хэлэхдээ "Бид өөрсдийгөө тусгаарлахгүй, орчин үеийн ертөнцөд хэн нэгнийг тусгаарлах нь ерөнхийдөө боломжгүй, тэр дундаа Орос шиг асар том улс бүүр үгүй" гэжээ.
Одоо Орос улс Украины зүүн хэсгийн Донбасс муж руу цэрэг, техникээ оруулж байна.
Энэ талаар Ерөнхийлөгч Путин "Би үүнийг анхнаасаа хэлсэн. Гол зорилго нь Донбасс дахь хүмүүст туслах явдал юм" гэж хэлжээ.
Дэлхий: Үүнээс гадна Шинэ Зеланд улс Европ руу тусламж түгээхэд туслахаар 50 гаруй цэргээ илгээх нь тус улсын засгийн газрын ховор алхам юм. Мөн Хятадын төрийн хэвлэлүүд Оросын суртал ухуулгыг түгээх нь улам бүр тоть мэт болж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com