Эдийн засгийн хямрал гүнзгийрч, бухимдсан иргэд гудамжинд жагсаал хийж байна. Энэ үеэр буюу мягмар гаригт Шри Ланкийн засгийн газар олон улсын өрийн төлбөрөө зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү алхам импортын хүнс, эм, бордооны төлбөрөө төлөхийн тулд багасаж буй долларын нөөцөө хадгалах гэсэн оролдлого болов. Гэвч арлын энэ жижиг улс 50 тэрбум долларын гадаад өртэй хэвээр байна.
Шри Ланка коронавирусийн тахлын үеийн хоёр жилийн хугацаанд хилээ хааж, аялал жуулчлалаар олдог орлогын үүдээ хасаан юм. Тус улсын мөнгөний үнэ цэн унасан нь мөн л засгийн газрын буруу алхамтай холбоотой.
Үүний зэрэгцээ нийслэл Коломбо хотын гудамжаар хэдэн арван мянган жагсагчид цугларч, эрх баригчдын гэрийн гадаа хамгаалалтын хүчнийхэнтэй мөргөлджээ. Тэд одоо Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг огцрохыг шаардаж байна.
Шри Ланка нь олон арван жилийн шашны мөргөлдөөний дараа эдгээх шаардлагатай, хурдацтай хөгжиж буй эдийн засагтай байсан юм. Харин энэ бүхэн авторитаризм руу буцсан билээ. Ерөнхийлөгч Ражапакса өөрийн үйл ажиллагааны эсрэг үзэлтнүүдийг шоронд хорьж, сөрөг хүчнийг нухчин дарж, засгийн газрыг өөрийн хамаатан садан, цэргийн нөхдүүд, хууль сахиулах сэтгэлгээтэй нийцсэн лам нараар дүүргэсэн аж.
Мөн тус улсын Засгийн газар зээлдүүлэгчид болон ОУВС-тай өрийнхөө бүтцийг өөрчлөх талаар ярилцаж байгаа бөгөөд Энэтхэг, Хятадаас тусламж хүсч байна гэж Bloomberg мэдээлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com