Япон улс Украин руу цэргийн техник тээвэрлэхээр тохиролцжээ.
Ийнхүү Япон улс 75 жилийн дайны зөрчилдөөнөөс зайлсхийж ирсэн амжилтаа эвдэж, энх тайванч үзэл бодлоосоо саллаа. Энэ нь дэлхийн II-р дайн дууссанаас хойш хийж буй анхны шийдвэрт алхам болов.
Япон улс Оросын эсрэг АНУ, Европтой хамтрах гол алхамаа хийсэн бөгөөд АНУ-тай эвсэхээс илүүтэй өөрийн гэсэн хориглох хүчийг бий болгохыг хичээж байна. Японы хууль тогтоогчид тус улсын батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Мөн Япон улсад дайсны нутаг дэвсгэр дэх пуужин хөөргөх цэгүүдэд цохилт өгөх зэвсэгтэй болох эсэх талаар маргаан ширүүсч байна.
Эрх баригч намын жигүүрийн удирдагч, Ерөнхий сайд Фумио Кишида өнгөрсөн долоо хоногт "Батлан хамгаалахыг хурдан, мэдрэмжтэй сайтар сайжруулах нь чухал" гэж хэлсэн нь коронавирусийн тахлыг намжаах, эдийн засгийг шинэчлэхэд чиглэсэн өмнөх бодлогоос томоохон зөрүүтэй мэдээлэл болжээ.
Японы хойд хэсэг болох Хоккайдо арал нь Оросоос ердөө 25 милийн зайд оршдог. Дөрвөн арлын газар нутгийн маргаан Япон, Орос хоёр энхийн гэрээ байгуулахад саад болж байгаа. Гэхдээ магадгүй Японы түгшүүрийн хоёр том эх үүсвэр нь Тайваньд хүч хэрэглэн хяналтаа тогтоох вий гэж санаа зовж буй Хятад болон Японы усан хилийн ойролцоо хэд хэдэн пуужин туршсан Хойд Солонгос байж магадгүй юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com