Пакистаны Дээд шүүх пүрэв гаригт Ерөнхий сайд Имран Ханы парламентыг тараах алхмыг хүчингүй болгож, итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах эхлэлийг тавьсан юм.
Имран Ханы хаахыг оролдсон санал хураалт түүнийг албан тушаалаас нь огцруулах болно гэж олон нийт үзэж байна. Ингэвэл түр Засгийн газар байгуулагдаж, ирэх саруудад болох сонгуульд бэлтгэнэ.
Дээд шүүхийн шийдвэр нь Ирман Ханыг "Төрийн эргэлт хийхийг оролдсон" гэж мэдэгдсэн сөрөг хүчний удирдагчдын хувьд томоохон ялалт юм. Шинэ сонгууль нь ихээхэн зөрчилдөөний дунд өрнөх ч итгэл үл үзүүлэх санал хураалтад нэгдсэн сөрөг хүчний намуудын эвслийн сорилт болно.
Шинжээчдийн үзэж байгаагаар цэргийнхэн эрх мэдлийн гол хөшүүргийг хянаж байгаа бөгөөд Ирман Хан өнгөрсөн жил тус улсын тагнуулын газрын шинэ даргыг дэмжихээс татгалзсаны дараа гол удирдагчидтай харилцах харилцаа муудсан гэлээ.
Эдийн засгийн хувьд пүрэв гаригт Пакистаны рупийн ханш хамгийн доод түвшиндээ унажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар өнөөгийн хямрал улс орныг улам бүр туйлшруулж, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байна гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com