Орос зүүн зүгт анхаарлаа хандуулж, цэргийн шинжээчид хүчирхийлэл даамжрахыг анхааруулснаар Украинчууд Луганск, Донецкийг орхин дүрвэж байна. Мөн Оросын Хар тэнгисийн Миколайв боомтыг буудаж дэлбэлж байгаа нь иргэний дэд бүтэц, хувийн байшингуудыг онилж байна гэж орон нутгийн албаныхан мэдэгдэв.
Барууны орнуудын Орост үзүүлэх дарамт шахалт нэмэгдсээр байна. АНУ Оросын хамгийн том банкуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, "хамгийн их өвдөлт"-д анхаарлаа хандуулна гэж АНУ-ын Сангийн сайд мэдэгдэв.
Мөн өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураана.
Европын Холбооны Удирдагчид Оросын нүүрсийг худалдан авахыг хориглох, Оросын хөлөг онгоцуудыг Европын боомтуудад нэвтрүүлэхийг хориглох талаар хэлэлцэж байна. Эдгээр нь тэдний зүгээс авах хамгийн хатуу арга хэмжээ байх болно, гэхдээ ЕХ хоорондын яриа хэлэлцээ нэгэн шийдвэрт хүрвэл энэ хориг арга хэмжээ бодит болох боломжтой. Оросын газрын тос, байгалийн хийг хориглох нь хэцүү байх болно гэж албаны хүмүүс үзэж байгаа.
Азийн зарим орнуудын хувьд Украины нэгэн адил хэдэн арван жилийн өмнөөс цөмийн зэвсгээс татгалзаж байсан Өмнөд Солонгост дайн цөмийн асуудлыг дахин сэргээжээ.
Энэтхэг энгийн иргэдийг хөнөөсөн явдлыг буруушааж байгаа ч дундын нарийн байр сууриа хадгалсаар байна.
Оросын цохилтын улмаас вандан сандал дээр талх хувааж байсан хоёр хөгшин хүн амиа алджээ. Тэдний ийн санамсаргүй байдлаар нас барсан нь энгийн Украинчуудын зовлонг улам илүү онцолж байв.
Дайны байдал:
-
ОХУ Киев болон Черниговын эргэн тойронд байсан бүх цэргээ татсан гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв.
-
Украины цэргүүд Киевийн ойролцоо олзлогдсон Оросын цэргүүдийг устгаж буй дүрс бичлэг ил болжээ.
-
Оросын арми ПОМ-3 хэмээх шинэ төрлийн мина байрлуулж байгаа нь зөвхөн гишгэхэд ч бус ойр орчмын хөдөлгөөнд тэсрэх аюултай аж.
-
Мөргөлдөөний дараагийн үе шатыг хэрхэн зохицуулах талаар НАТО-гийн орнууд санал зөрөлдөж, тодорхойгүй байдал улам бүр нэмэгдсээр байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com