Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт хамгийн сүүлийн үеийн, хамгийн том хамгийн хүчирхэг тив алгасах баллистик пуужин (ICBM) болох Hwasong-17-г хөөргөсөн гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ мэдээлэл худал заль байсан байж болзошгүй гэж Өмнөд Солонгос өчигдөр мэдэгдэв.
Албаны хүмүүсийн үзэж байгаагаар Ким Чен Ун хуучин хэдий ч сайжруулсан Hwasong-15 пуужинг видео засварлах арга ашиглан ийн сүр дуулиантай мэдээ болгон цацсан гэв.
Ким Чен Унд АНУ болон Өмнөдтэй харилцах дипломат хөшүүрэг маш их хэрэгтэй байгаа бөгөөд мөн эх орондоо өөрийн нэр хүндийг бэхжүүлэх шаардлагатай байгаа. Энэ шалтгааны улмаас Умардын зэвсгийн амжилтыг хэтрүүлэн харуулсан гэж Өмнөд Солонгосынхон мэдээлэв.
Пуужин хөөргөсөн явдал нь хууран мэхлэлт байсан байж магадгүй. Хэрэв тийм бол энэ нь Кимийн дотооддоо хэрэгжүүлдэг стратегийн талаар ч бас багагүй ойлголтыг өөрчлөх нь ойлгомжтой. Тэр юмсыг суртал ухуулга болгон ашиглаж, бүдүүлэг гэрэл зураг, Холливууд маягийн видео бичлэг дээр тулгуурлан өөрийгөө ямар ч өө сэв, алдаа мадаггүй мэт харуулдаг удирдагч байж магадгүй юм.
Саяхан гарсан мэдээнд, Хойд Солонгос энэ жил Hwasong-17-г туршиж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 5-нд хоёр удаа амжилттай хөөргөсөн гэж мэдээллэсэн. Гуравдугаар сарын 16-нд хийсэн гурав дахь туршилтын үеэр пуужин хөөрсний дараахан дэлбэрчээ.
Зарим шинжээчид энэхүү хууран мэхлэлт нь хохирлын хяналт байсан байж магадгүй гэж үзэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)