Мьянмарын цэргийн хүчин хэрцгийгээр төрийн эрхийг хяналтандаа авснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч арми засгийн эрхийг барихын төлөө тэмцсээр байна.
Цэргийн хүчний магадлал багатай өрсөлдөгчид бол хотын хуучин оршин суугчдын шийдэмгий арми юм. Иргэдийн арми зочид буудлын ажилчид, шүдний эмч, маркетингийн менежерүүд зэрэг хүмүүсээс бүрджээ.
"Two Times" сонины сэтгүүлчид Мьянмарын зүүн хэсэгт байрлах ширэнгэн ойн хуаранд зочилж, Z үеийн 3000 орчим дайчид хулс эсвэл брезентээр барьсан хоргодох байранд амьдран бараг өдөр бүр тулалдаанд оролцдог болохыг сурвалжилсан байна.
Тэдний хамгийн том ялалт бол дайны гэмт хэргээрээ алдаршсан цэргийн хүчний тэнцвэрийг алдагдуулсан явдал юм.
"Тэд биднийг алахыг хүсвэл тайван жагсаал үр дүнд хүрэхгүй" гэж ойд амьдардаг нийгмийн ажилтан хэлэв.
Санхүүгийн хориг арга хэмжээнээс гадна дэлхийн хамтын нийгэмлэг Мьянмарын хунтыг шийтгэхийн тулд бага ч атугай зүйл хийгээгүй бөгөөд иргэний сүүдрийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй.
Украины дайн дэлхийн зарим асуудлыг анхаарлын төвөөс улам холдуулж байж магадгүй юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)