Тэнгисийн амьдрал аясаараа урсаж байтал хог хаягдал тасралтгүй орох шиврээ бороо адил хөмрөн авав. Хог хаягдал одоо яг л далайд тогтох цас мэт далайн гадаргаас гүн рүү нь шингэж байна.
Далайн гүн дэх хүнсний гол эх үүсвэр, далайн нүүрстөрөгчийг далайн ёроол руу зөөдөг хоолой буюу далайн гүн рүү аажмаар доошилдог ширхэгт өнөө үед гадны биет болох хуванцар хэсгүүд нэвчсэн байна. Уг нь ихэвчлэн хөвөх шинж чанартай микро пластикууд нь ширхэгтэй хамт живж, бүр гүнд байдаг болжээ.
Эрдэмтэд хуванцарыг ихэвчлэн гадаргуу дээр хөвдөг гэж таамаглаж байсан. Гэвч саяхны нэгэн загвар нь 1950 оноос хойш далайд орж ирсэн хуванцарын 99.8 хувь нь гүн руу живсэн болохыг тогтоожээ. Эрдэмтэд далайн ёроолд бохирдсон гадаргын устай харьцуулахад 10,000 дахин их микропластикийг илрүүлжээ.
Үүний үр дагаврыг нь хүн төрөлхтөн дөнгөж ойлгож эхэлж байна. Микропластикууд далайн цасны гадаргуу дээр нэмэгддэг тул хольц нь илүү их нүүрстөрөгчийг далайн ёроолд хүргэж, манай гаригийн эртний хөргөлтийн процессыг өөрчлөх боломжтой юм.
Мөн живэх микропластикууд далайн гүн дэх хүнсний байдлыг гэмтээж болзошгүй болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)