x

Зеленский: Дэлхийн энх тайвныг хамгаалах гол байгууллага үр дүнтэй ажиллаж чадахгүй нь ойлгомжтой байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гаригт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд цахимаар айлчилж, галтай үг хэллээ. Оросууд ухарч, энгийн иргэдийн цогцосны зураг нийгмийн сүлжээнд цацагдаад байсан Буча хотод очсоныхоо дараахан Зеленский дээрх үгийг хэлэв.

Киевийн хойд хэсэгт орших Буча хотод 300 гаруй хүн амь насаа алдсан, цэргүүд хүүхдүүдийн нүдэн дээр эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэж Зеленский мэдэгдэв. Тэрээр НҮБ-ыг цус урсгах ажиллагааг зогсоож чадахгүй байгаад харамсаж,"Аюулгүйн зөвлөл хаана байна?" хэмээн асуужээ.

Ерөнхийлөгч Зеленский "Дэлхийн энх тайвныг хамгаалах гол байгууллага үр дүнтэй ажиллаж чадахгүй нь ойлгомжтой байна" гэсэн юм.

Түүний хэлсэн үгний араас Европын Холбоо Оросын нүүрсний импортыг хориглохоор хөдөлнө гэдгээ мэдэгдэв. Гэхдээ эрчим хүчний асуудал хурцадмал хэвээр байна. ЕХ-ны хамгийн том эдийн засагтай Герман Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай тул цахилгааны энэхүү эх үүсвэрийн залгуурыг зүгээр л салгаад хаячихаж чадахгүй байгаа билээ.

Оросууд Донецк, Луганск дахь салан тусгаарлагчдын тэргүүлдэг бүс нутгуудад анхаарлаа хандуулснаар дайн зүүн тийш чиглэж байна. Цэргийн шинжээчид хангамжийн асуудал, ёс суртахууны доройтол нь Оросын хөгжил дэвшилд саад учруулсан бөгөөд “дараагийн гол тулаан” зүүн нутгийн Славянск хотод болно гэж мэдэгджээ.

НҮБ-ийн Аюулгүйн зөвлөл Кремлийн эсрэг ямар нэгэн арга хэмжээний талаар тохиролцохгүй нь бараг тодорхой болоод байна. Тэд ядаж Орос болон түүний холбоотон Хятадад хориг тавих эрхтэй ч юу ч хийхгүй байгаа юм.

Дайны байдал:

  • Киевээс баруун хойд зүгт орших Бородянка хотод агаараас хүчтэй бөмбөгдсөний дараа 200 орчим хүн сураггүй болж, амь үрэгдсэн гэж таамаглаж байна.

  • Киевээс зүүн зүгт 60 милийн зайд орших Нова Басан хотын оршин суугчид зодуулж, амь насаа алдсан нь нэг сарын турш үргэлжилсэн эзлэгдсэн ажиллагааны нэг хэсэг гэж тайлбарлав.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 2 цаг 16 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 2 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 2 цаг 30 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 8 цаг 9 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 10 цаг 5 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top