Ерөнхийлөгч Байден Буча хотод энгийн иргэдийн амь насыг хороосон явдлыг "дайны гэмт хэрэг" гэж нэрлээд, АНУ Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Европын зарим удирдагчид Оросын шатахууны импортыг бүхэлд нь хориглох зэрэг хатуу хориг арга хэмжээ авахыг шаардсан байна.
Оросын арми Киевээс ухарч байхад ил болсон харгис хэрцгий үйлдлүүдэд цэргүүд нь ямар ч хамаагүй гэж Москва мэдэгдэж байна. Кремль барууны орнуудыг хүн амины хэргийн нотлох баримтыг зохиосон гэж буруутгаж, Оросын эрх баригчид тэднийг эх орныхоо үйл ажиллагаатай холбосон хэнийг ч яллах боломжтой гэж мэдэгдэв.
Гэвч The Times-ын хиймэл дагуулаас авсан зураг, видео бичлэгийг тоймлон үзэхэд гурван долоо хоногийн өмнө Оросын арми тус хотыг хяналтандаа байлгаж байх үед олон энгийн иргэд амиа алдсан болохыг харуулж байна. Мөн Гуравдугаар сарын 11-нд буюу Орос улс хотоос "бүрэн гарлаа" гэж хэлэхээс өмнөхөн гудамжинд цогцоснууд байсан аж.
Буча хотод цогцос хадгалах морг цахилгаангүй ажиллахаас өөр аргагүй болсны дараа жижиг хот масс булшаар дүүрчээ.
Тэнд байсан нэгэн эмэгтэй "Тэд харсан бүхнээ буудсан" гэж хэлжээ.
Герман, Франц, Литва Оросын дипломатчдыг хөөж байгаа. Мөн АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд, Америк болон түүний холбоотнууд Оросыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэхийг хичээх болно гэлээ.
Хятадын хувьд Коммунист нам Орост ард түмний дэмжлэгийг бий болгохын тулд үзэл суртлын кампанит ажил өрнүүлж байгаа аж.
Дайны байдал:
-
Оросууд өмнөд хэсгийн гол хотууд болох Миколайв, Мариуполийг бөмбөгдсөн хэвээр байна.
-
Энгийн иргэдэд ихээхэн хэрэгтэй байсан Улаан загалмайн цуваа Мариуполь руу дахин хүрч чадсангүй. Хотын дарга хэлэхдээ, дор хаяж 130,000 хүн түгжигдсэн хэвээр байна гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com