Өнгөрсөн пүрэв гаригт Цагаан ордон АНУ-ын стратегийн нөөцөөс 180 сая баррель газрын тос гаргах төлөвлөгөөгөө зарласан нь байгалийн хийн үнийг бууруулна гэж найдаж байгаа бөгөөд энэ нь АНУ-н түүхэн дэх төлөвлөгөөнд оруулж буй хамгийн том хэмжээ юм.
Украинд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш өсөж байсан нефтийн үнэ энэ мэдэгдэлтэй холбоотойгоор бага зэрэг буурсан байна. Гэвч дизель түлшний үнэ өссөөр байна.
Үүний зэрэгцээ ОПЕК болон түүний холбоотнууд, тэр дундаа Орос улс өмнө нь тохиролцсон сар бүр олборлолтоо бага зэрэг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримтлахаар шийджээ. Гэсэн хэдий ч Европын удирдагчид байгалийн хийн нийлүүлэлтийг рублиэр төлөх Оросын шаардлагыг дахин эсэргүүцэв.
Дайн үр тарианы экспортыг ч мөн хязгаарлаж байгаа тул НҮБ сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн хүнд өлсгөлөнгийн хямрал болно гэж таамаглаж байна. Украин дайн эхэлснээс хойш 1.5 тэрбум ам.долларын экспортоо алджээ.
Украин Оросын тагнуулчдаас ихээхэн болгоомжилж байгаа тул шалган нэвтрүүлэх цэг, тусгай утас, сэжигтэй үйлдлийг мэдээлэх програмууд олширчээ.
Европын багш нар оюутнууддаа дайныг тайлбарлах гэж тэмцэж байна.
Сирийн хэдэн зуун хөлсний цэргүүд Оросын хүчинтэй нэгдэж, үр дүнтэй хариу үйлдэл үзүүлнэ гэлээ. Москва Сир улсад 11 жил үргэлжилсэн иргэний дайнд ерөнхийлөгч Башар аль-Асад босогчдыг дарахад тусалсан юм.
Дайны халуун цэг дээр: Украины нийслэл Киев орчмын бүс нутгаас Орос цэргээ татах амлалтаа биелүүлж байгааг нотлох нотолгоо бараг байхгүй, оронд нь цэргүүд дахин цугларч байгаа бололтой гэж НАТО мэдэгдэв. Украины эргийн Мариуполь хотоос оршин суугчдыг зугтах боломжийг олгох хүмүүнлэгийн коридор баасан гаригт нээгдэж магадгүй гэж Улаан загалмайн нийгэмлэг мэдэгдэв. Оросын зэвсэгт хүчин Чернобылаас гарч байна гэж Украины эрчим хүчний компани мэдээлэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com