SouthWick амьтны хүрээлэн бүл нэгээр нэмлээ. Гайхалтай нь шинэхэн гишүүн нь хамгийн том зулзага болжээ.
Долли нэрт анааш хоёр долоо хоногийн өмнө төрсөн бөгөөд 6 фут өндөр, 150 фунт жинтэй төрсөн. Энэ бол энэхүү амьтны хүрээлэнгийн түүхэнд төрж байсан хамгийн том төрөл зүйл буй аж.
Эх анааш нь сүү гаргах боломжгүй байгаа тул Доллиг угжаар хооллож байгаа гэж амьтны хүрээлэнгийнхэн мэдээлжээ. Шинэ гишүүн өнгөрсөн бямба гаригт болсон Дэлхий ертөнцийг таниулах өдрийн баярын үеэр олон нийтэд анх удаа харагдсан байна.
Амьтны хүрээлэнгийн малын эмч, доктор Питер Брюэр хэлэхдээ, Доллийг дахиад нэг сарын турш эх анаашаас нь тусад нь байлгах хэрэгтэй гэжээ.
А.Долгор