Зургаадугаар сард АНУ вакцинжуулалтын кампанит ажилдаа ахиц гаргаж эхэлсэн. Улмаар Европын холбооны удирдагчид гишүүн орнууддаа америкчуудтай хилээ нээхийг санал болгосон билээ. Тэд энэ саналынхаа хариуд Америкийг ч бас хилээ Европчуудад нээнэ хэмээн бодож байсан.
Бараг хоёр сарын дараа Европ вакцинжуулалтаар АНУ-ыг гүйцсэн хэдий ч Европын ихэнх аялагчид, тэр байтугай вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд хил хязгаарлагдмал хэвээр байна. Саяхан америкчуудад хилээ нээсэн Канад улсын иргэдэд ч мөн адилхан байна.
Хаалттай хил нь нэг жил хагасын хугацаанд хайртай хүмүүсээ хараагүй Европчуудыг бухимдуулж байгаа бөгөөд АНУ дахь ажилд орох эсэхээ мэдэхгүй байгаа Европ дахь албан тушаалтнууд АНУ-ын аялагчдын эсрэг зорчих хязгаарлалтыг сэргээж магадгүй болжээ.
Халдвар өндөр, вакцинжуулалтын түвшин доогуур зарим оронд үүнтэй адил хориг байдаггүй ч Цагаан ордон яагаад хязгаарлалтууд хэвээр байгаа талаар тайлбар хийхгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурал дээр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг иш татаж, Дельта хувилбартай холбоотой санаа зовнилоо үргэлжлүүлснээс өөр дорвитой юм хэлсэнгүй.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Филиппинд вирусийн шинэ хязгаарлалт тавигдсанаар олон мянган хүн Манила дахь вакцинжуулалтын цэгүүд рүү шавж байна.
-
Өмнөд Азийн хэд хэдэн оронд тархсан Ковид-19 халдварын сүүлийн давалгаа нь дельта хувилбарын улмаас хүндрэлтэй болжээ.
-
Өмнөд Солонгост Ковидын 2,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өдөрт тохиолдсон хамгийн өндөр үзүүлэлт гэж Ройтерс мэдээлэв.
-
Хоёрдугаар сараас хойш анх удаа АНУ өдөрт дунджаар 100,000 гаруй шинэ тохиолдол бүртгэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com