Селена Гомез, Эми Шумер зэрэг алдартай хүмүүс хоолны ур чадвараа дээшлүүлэх гэж байгаа юм шигээр оролцдог хоолны шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлийн од Парис Хилтон боллоо.
Жая Саксена Итер дээр бичсэнчлэн эдгээр шоу нь алдартнуудад, тэр дундаа Холливудын хязгаарлагдмал үүрэгт ажлаасаа холдож буй эмэгтэйчүүдэд хамааралтай байдлаа хадгалах эсвэл эзэнт гүрнээ өргөжүүлэх арга зам болдог ажээ.
Netflix дээрх "Паристай хамт хоол хийх" контентэнд Парис Хилтон Ким Кардашьян Уэст, Савити зэрэг алдартай найз нөхөддөө зориулж гялалзсан хоол хийх хэрэгслүүдийг ашиглан сэдэвчилсэн хоол бэлтгэдэг. Энэхүү шоу нэвтрүүлгийг өнгөрсөн жил YouTube-д байршуулсан лазанъя видео бичлэгээс санаа авч хийсэн байна.
Хилтон "Уучлаарай, эрхэм ээ, хорхойнууд ямар харагддаг вэ? Би үүгээр юу хийх вэ?" гэж тэр нэг анги дээр ажилчнаас асууна.
Флоридагийн их сургуулийн багш Келси Матвик "The Times" сонинд өгсөн ярилцлагадаа ийм ойлгомжгүй хоол хийх нь олон үзэгчидтэй холбоотой байдаг. Энэ бол алс холын дотно харилцаа юм. Хүмүүс хоол хийх шоуны хөтлөгчдийг өөрийн найз нөхөд, гэр бүл гэж үздэг" гэж тэр хэлсэн юм.
А.Долгор
Сэтгэгдэл (1)