Жүжигчин Риз Уизерспун 400 сая долларын хөрөнгөтэй болжээ.
“Хатуу тоглоом”, “Шаргал үст хуульч” кинонуудын дүрийг бүтээн дэлхийд алдартай болсон америк жүжигчин бүсгүй Риз Уизерспуныг дэлхийн хамгийн баян жүжигчин эмэгтэй гэж Forbes сэтгүүл нэрлэжээ.
Одоо түүний хөрөнгө 400 сая доллар болсон байна. Үүнээс өмнө Уизерспун өөрийн Hello Sunshine гэх продюсерын компаниа 900 сая доллароор зарсан байна. Тэрээр урлагийн "Эргэн тойрон гал түймэр дүрэлзэнэ", "Том хэмжээний жижигхэн худал", "Сураггүй болсон эмэгтэй" зэргийн төслүүд дээр ажиллаж байжээ.
Уизерспун одоо ч кино аж үйлдвэрийн хамгийн өндөр хөлстэй жүжигчин юм. Тэрээр олон ангит киноны туслах дүрүүдээсээ саяас доошгүй хөлс авдаг. Мөн тэр продюсерын ажилтай бөгөөд Европын үйлдвэрлэгч нарын интерьерын эд зүйлс ба тавилгын дистрибуци хийдэг "Crate & Barrel" компанийн рекламын зурганд хамгийн өндөр цалин авсан аж.
Өнгөрсөн онд Forbes хамгийн баян жүжигчин эмэгтэйгээр жилийн орлого нь 43 сая доллар болсон София Вергаре нэрлэгдэж, дараалаад Анжелина Жоли, Галь Гадот нар бичигдсэн байлаа.
М.ЦОГТ