ДЭМБ-аас ядуу буурай орнуудын вакцинжуулалтын ялгаатай байдлыг багасгахын тулд хэсэгтээ бусад орнуудад вакцин илгээхийг хориглохыг уриалсан ч Франц, Герман улсууд ирэх саруудад өндөр настай, эмзэг бүлгийн иргэддээ Ковид-19 вакцины нэмэлт тунг өгөх ажээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ, "Франц улс Есдүгээр сараас эхлэн хүмүүст, ялангуяа хамгийн эмзэг, хамгийн өндөр настнуудад гурав дахь удаагийн тун өгч эхэлнэ" гэжээ. Харин Германы албаны хүмүүс ижил төстэй мэдэгдэл хийж, сая сая тун хандивлахын зэрэгцээ өөрсдийн оршин суугчдыг халамжлах хэрэгтэй гэж маргаж байна.
Дэлхий дахинд ковидтой холбоотой бусад:
-
Дэлхий даяар зөвхөн бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 200 саяыг давжээ.
-
Байдены засаг захиргаа АНУ-д зорчиж буй бүх гадаадын иргэдийг хязгаарлагдмал үл хамаарах тохиолдолд Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэхийг шаардах төлөвлөгөө боловсруулж байна.
-
Австралийн Викториа мужийн эрх баригчид Дельта хувилбарын дэгдэлтийг удаан хугацаанд зогсоохын тулд зургаа дахь удаагаа хөл хорио тогтоолоо.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com