Израилийн цэргүүд лхагва гаригт Лебаноос ирсэн их бууны хариуд пуужин харважээ. Одоогоор аль аль талаас хүн бэртэж гэмтээгүй байна.
Пуужин харвасан хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй ч сүүлийн үеийн ижил төстэй халдлагыг Лебаноны өмнөд хэсэгт байрладаг Палестины дайчид хийсэн гэж үзэж байна. Энэ нь хоёр долоо хоногийн дотор хийсэн хоёр дахь пуужингийн довтолгоо юм.
Израилийн арми Ираны дэмжлэгтэй Лебаноны шийт арми Хезболлахтай олон жилийн турш сөргөлдөөнд байсан.
Өнгөрсөн баасан гаригт Энэтхэгийн далайд Израилийн худалдааны усан онгоц руу хийсэн үхлийн дайралтын хариуд Израиль удахгүй хариу арга хэмжээ авч магадгүй гэсэн хүлээлт бий. Израиль энэ халдлагад Ираныг буруутгав. Мөн мягмар гаригт Эмират улсын худалдааны хөлөг онгоцыг Ираны зэвсэгт этгээдүүд Эмиратын эрэг орчимд суулгасан тухай Associated Press мэдээлэв.
Энэ зэрэгцээ Бейрут хотод томоохон дэлбэрэлт болсноос хойш нэг жилийн дараа Лебаноны эдийн засаг унаж, хоол хүнс, түлш, эмийн хомсдолд нэрвэгдээд байгаа билээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com