Израил, Арабын Нэгдсэн Эмирт Улс харилцан визгүй зорчих тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна гэж Израилын засаг захиргаа мэдээлжээ.
“The Jerusalem Post” сонинд "АНЭУ-ын Сангийн болон Эдийн засгийн сайд нарын Израилд хийх айлчлалын хүрээнд дээрх баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд гэрээ нь тус хоёр улсын хооронд байгуулсан анхны хэлэлцээр болно" гэжээ.
Харилцаагаа хэвийн болгох гэрээнд Израил, АНЭУ АНУ-ын зуучлалтайгаар есдүгээр сарын 15-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ. Израилын парламент гэрээг аравдугаар сарын 15-нд баталсан бөгөөд одоо тус улсын Засгийн газар соёрхон батлах ёстой юм.
Хоёр орны хооронд энх тайван, дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг АНЭУ-ын Сайд нарын зөвлөл энэ сарын 19-ний өдөр буюу өчигдөр баталжээ.