x

Мод тэвэрч буй барын зураг МООД болох нь буюу амьтдын шилдэг ГЭРЭЛ ЗУРГУУД

Дэлхий дээрх хамгийн ховор амьтдын гайхам зургийг авахын тулд та чадварлаг байхаас гадна зоосны нүхээр ч багтам азтай байх ёстой.

Харин энэхүү аз, чадвар хоёр хоёул оросын гэрэл зурагчин Сергей Горшковд заяажээ. Тэрээр Оросын алс дорнодын ойн гүнд Сибирийн буюу Амурын барын гайхалтай зургыг даржээ.  

Энэ зураг түүнд саяхан “энэ жилийн шилдэг зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин” цолыг хүртээсэн байна. Энэхүү зурагт эмэгчин бар мод тэвэрч, холтсонд өөрийн анхилуун үнэрээ үлдээн байгалийн цогцолбор нутаг дэвсгэрт өөрийн үнэрээр тэмдэг тавьж буй харагдана.

"Гэрэлтүүлэг, өнгө, бүтэц нь яг л тосон будгийн зураг шиг", "Бар бараг л ойн нэг хэсэг юм шиг, сүүл нь модны үндэстэй холилдож хоёул эгээ л нэг зүйл шиг мэдрэгдэж байна" гэж дэлхийн шилдэг гэрэл зурагчдыг шалгаруулах шүүгчдийн зөвлөлийн дарга Роз Кидман-Кокс энэхүү зургийг онцолсон байна.

Зурагнаасаа ч илүү ер бусын зүйл бол энэ камерын урхи юм. Камерийг ойн гүнд нууж, хөдөлгөөн мэдрэгчийг асааж, амьд амьтан гарч ирэнгүүт камерийн дуранд дүрс буулгахаар тохируулсан байжээ.

Мэдээжийн хэрэг, Сергей энэ амьтныг хаана, хаана гарч ирэх магадлалтайг мэдэх шаардлагатай байсан бөгөөд чухам энд зэрлэг ан амьтдын туршлагатай гэрэл зурагчин хүний ур чадвар гарч ирнэ.

Зүүн Оросын баруудыг устаж үгүй болтол нь агнаж байсан бөгөөд одоо цөөхөн хэдэн хэдэн ширхэг үлдсэн байж магадгүй. Агнаж үгүй болгохоос гадна буга, зэрлэг гахай зэрэг барын олзны тоо цөөрсөн тул Амурууд хоол хүнсээ олохын тулд хол зайд аялж явах ёстой гэсэн үг юм.

Барын энэхүү гайхалтай агшныг дуранд буулгахын тулд 10 сар зарцуулсан байна. Зэрлэг ан амьтдын шилдэг гэрэл зурагчин болохын тулд та маш их тэвчээртэй байх хэрэгтэй.

Сергейгийн энэхүү өндөр зэрэглэлийн шагналыг Лондонгийн Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан онлайн арга хэмжээний үеэр Хатан хааны Кембрижийн гүнгийн авхай, телевизийн хөтлөгч Крис Пакхам, Меган Маккуббин нар зарлажээ.

Английн байгалийн түүхийн музейгээс Шилдэг гэрэл зурагчин шалгаруулах энэхүү тэмцээнийг 56 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Дани улсын Могенс Троллын буулгасан зураг

Залуу эрэгчин Лабук Бэй пробоскис сармагчин. Энэ бол тус тэмцээний шилдэг амьтдын хөрөг зураг төрөлд ялсан зураг юм. Энэ зургийг Борнео хотын Сабах дахь дархан газарт авчээ. Энэхүү идэр сармагчин нас биенд хүрэхийн цагт түүний хамар улам том болно. Ингэснээр түүний дуу хоолой улам чанга болох бөгөөд түүний дуу хоолой тодрох тусам сүргийн дотор эзлэх сүр хүч нь ихсэх юм. 

Италийн Лучано Гаудензиогийн галт гол Этна

Дэлхийн шилдэг гэрэл зурагчин тэмцээн зөвхөн амьтдын тухай биш юм. Европын хамгийн идэвхитэй галт уулын хойд талд авсан энэ зураг “дэлхий орчны” төрөлд түрүүлэв. Лучиано Гаудензио зургийн гол сэдэвтэй ойр очихын тулд халуун, өмхий ууранд эр зоригтойгоор дөхөж очсон байна. Тэрээр энэхүү үзэгдлийг "асар том үлэг гүрвэлийн барзгар, үрчлээт арьсны нээлттэй шарх"-тай төстэй, нойрсуулах шинжтэй гэж тодорхойлов.

Испани Хайме Кулебрасын амьдрал тэнцвэр дунд

Тус зураг тэмцээний “Зан төлөв: Хоёр нутагтан ба мөлхөгчид” төрөлд ялагч болжээ. Хайме Эквадорын Мандуриакугийн нөөц газарт аадар бороо орох үеэр энэ зургийг авсан байна. Зураг дарах тэр агшинд аадар бороотой байсан тул нэг гартаа шүхэр барингаа, нөгөө гараараа камер ажиллуулжээ.

Франк Фреш Дешандолын бичсэн хоёр соно үлгэр

Францын хойд хэсэг Нормандид тус хоёр хөхөө хорхой нэг үүрээс нөгөө нүх рүү орох хооронд амжиж дүрс буулгахын тулд өндөр чадалтай агшин хөлдөөгч, тусгайлсан супер хурдан хөшигний систем шаардагдсан байна. Фрэнк Дешандолын энэхүү зураг “Сээр нуруугүй амьтдын зан төлөв” төрөлд хошуулжээ.

Хятад улсын Сонгда Кайгийн алтан агшин

2020 оны Усан дор ангиллын ялагч. Энэ бол алмаз шиг жижигхэн далайн амьтан юм. Параларва гэх энэхүү биетийн урт нь 6-7 см орчим байдаг байна. Сонгда үүнийг Филиппиний Анилао эрэг дээр шөнө шумбахдаа буулгажээ.

“Ээж, үгүй гэхэд” Хятадын Шанюань Лигийн зураг

Хятадын баруун хойд хэсэгт орших Чинхай-Түвдийн өндөрлөг газрын алслагдсан тал хээрт байдаг залуу Палласын муурнууд буюу мануулууд. Шаньюань зургаан жилийн турш амьтдыг мөр хөөж, судалсны эцэст зугаатай зулзагуудын энэхүү дүр төрхийг олж авсан байна. Тус зураг “Хөхтөн амьтдын зан төлөв” ангилалд манлайлжээ.

Зэрлэг ан амьтдын оны шилдэг гэрэл зурагчдын шагналыг ихэвчлэн Өмнөд Кенсингтон дахь Байгалийн түүхийн музейд зохиогддог гала арга хэмжээний үеэр гардуулдаг. Гэвч зохион байгуулагчид энэ удаа Ковид-19той холбоотой бусад олон арга хэмжээнүүдийн адил виртуал байдлаар хийхээс өөр аргагүй болов. Гэсэн хэдий ч жил бүр өндөр хүлээлт үүсгэдэг энэхүү алдартай үзэсгэлэн хэвийн үргэлжилэх нь. Тус үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн бөгөөд зөвхөн цахимаар захиалга хийж, тасалбар авснаар иргэд үзэх боломжтой аж.  

Ирэх жилийн тэмцээнд өрсөлдөх бүтээлүүдийн бүртгэл өчигдөрөөс эхэлжээ. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 9 цаг 36 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 10 цаг 24 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 10 цаг 25 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 10 цаг 28 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 40 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 41 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 10 цаг 43 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 10 цаг 44 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 10 цаг 47 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 10 цаг 49 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 10 цаг 56 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 58 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 14 цаг 18 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 14 цаг 36 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 14 цаг 45 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 14 цаг 51 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 14 цаг 54 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 14 цаг 57 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 14 цаг 59 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 15 цаг 1 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно
Top