x

Перу улсаас асар том муурын уулан дээрх сийлбэр олджээ

Перугийн өмнөд хэсгээс 2000 гаруй жилийн өмнөх уулын энгэрт сийлсэн асар том муурны дүрс оллоо гэж тус улсын Соёлын яам мэдээлжээ.

37 метр (121 фут) хөндлөн огтлолтой энэхүү эртний геоглиф нь Лимагаас өмнө зүгт 250 миллд өндөрлөг газар дээр сийлсэн олон зуун нууцлаг уран зургийн цуглуулга болох Назка шугамын нэг хэсэг юм.

Өнгөрсөн зууны туршид тус бүс нутгийн ландшафтаас колибр, сармагчин, хотон шувууны дүрс багтсан олон зуморфик зургууд олдож байсан. Энэхүү нээлтийг жуулчдад хэдийнээ танигдсан ажиглалтын цэг дээр засвар үйлчилгээ хийх үеэр нээж илрүүлсэн байна. 

"Энэ зураг бараг харагдахгүй байсан бөгөөд нэлээд эгц налуу дээр байрлаж байсан учраас байгалийн элэгдэл эвдрэлийн нөлөөгөөр бараг л алга болох гэж байсан" гэж яамны хэвлэлийн төлөөлөгч дурьдсан байна. 

Археологчид цэвэрлэх, хамгаалах ажлууд хийсний дараа өргөн нь 30-40 см (12-16 инч) хооронд хэлбэлзэж байгааг олж илрүүлжээ. Уран бүтээлийн хэв маяг нь Паракасын сүүлч үе болох МЭӨ 200-100 оны хооронд бүтээгдсэн болохыг харуулж байна.

Назка шугам нь чулуу, хайрганы дээд давхаргыг зайлуулж, доор нь цайвар өнгийн суурь чулуулгийг байрлуулдаг Испаниас өмнөх үеийн хүмүүсээс гаралтай. Энэ бүс нутгаас хүнтэй төстэй цөөхөн тооны дүрс олдсон боловч археологчид амьтан, шувуу, ургамал, өдөр тутмын эд зүйлсийн томоохон хэмжээний дүрслэлийг олж илрүүлжээ. Түүнчлэн спираль, гурвалжин зэрэг хэд хэдэн нууцлаг геометрийн хэлбэр, хэв маягийг цөлийн ландшафтад сийлсэн байсан байна.

Шугам ба геоглифүүд нь ойролцоогоор 450 хавтгай дөрвөлжин км (174 хавтгай дөрвөлжин миль) талбайг хамардаг ба МЭӨ 500 оны хооронд үүссэн.  МЭ 500 он гэж ЮНЕСКО-гийн мэдээлснээр уг газрыг 1994 онд Дэлхийн өвийн жагсаалтад нэмж "археологийн хамгийн агуу оньсого" гэж тодорхойлжээ.

Энэхүү олдворын талаар, "Дэлхийн өнцөг булан бүрт байгаа адил төстэй олдворуудаас хамгийн шилдэг геоглифийн бүлэг бөгөөд цар хүрээ, хэмжээ, хэлбэр, олон янз байдал, эртний уламжлалаараа дэлхийн бусад ижил төстэй бүтээлүүдтэй харьцуулшгүй юм" гэж ЮНСЕКО-ийн вэбсайт дээрх танилцуулгад дурьдсан байна. "Төвлөрөл ба зэрэгцэл” энэ мөрүүд, мөн тэдний соёлын залгамж чанар нь ойролцоогоор нэг мянган жил үргэлжилсэн түүхэн, урт хугацааны, чухал бүтээл гэдгийг нь илэрхийлж байгаа юм.

Перугийн археологич Торибио Межиа Кесспе анх 1920-иод онд ландшафтад сийлсэн нууцлаг шугамуудыг нээснээс хойш энэ бүс нутаг түүхчдийн сонирхлыг татсан юм. 

1930-аад оны үед агаарын аялал өсөхийн хэрээр, адил төстэй уран олдворууд нээгдэж, судлаачид илүү олон мөрүүдийг илрүүлж, хэрхэн, яагаад бүтээсэн тухай онолыг боловсруулсаар байна.

2019 онд Японы Ямагата их сургуулийн судлаачид 3D дүрсний тусламжтайгаар тус бүс нутагт 140 гаруй геоглиф илрүүлжээ. 

Бү.Лхамаа

Эх сурвалж: edition.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 10 цаг 1 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 10 цаг 49 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 10 цаг 50 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 10 цаг 53 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 11 цаг 5 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 11 цаг 6 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 11 цаг 8 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 11 цаг 9 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 11 цаг 12 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 11 цаг 14 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 11 цаг 21 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 23 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 14 цаг 43 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 15 цаг 1 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 15 цаг 10 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 15 цаг 16 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 15 цаг 19 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 15 цаг 22 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 15 цаг 23 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 15 цаг 26 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо
Top