Олон улсын сансрын станц руу хөөрч, тогтоосон замд хамгийн богино хугацаанд хүрч рекорд тогтоосон сансрын нисгэгчдийн гайхалтай зургуудыг тойрог замд байсан сансрын хөлөг амжиж дүрсжүүлжээ.
Оросын сансрын нисгэгч Иван Вагнер өнгөрсөн 4 дүгээр сараас хойш сансрын лабораторид ажиллаж байгаа гурван сансрын нисгэгчийн нэг бөгөөд Лхагва гариг буюу 10-р сарын 14-нд орон нутгийн цагаар 10 цаг 45 минутанд Оросын Союз пуужингаар Казахстанаас олон улсын сансрын зурвас руу хөөрсөн нөхдийнхөө зургийг сансраас даржээ.
Союз хөлөг дэлхийгээс хөөрөөд ердөө гурван цаг гаруйхны дараа олон улсын сансрын буудал дээр очсон нь хамгийн хурдан аялсан шинэ дээд амжилт болсон байна.
Вагнер твиттер хуудаснаа "Амжилттай хөөргөсөнд баяр хүргэе!" "Сансраас харах нь дэлхийгээс харснаас ч сайхан харагдаж байна!" гэж нээлтийн дараахан жиргэжээ.
Өнөөдрийн хөөрөлт цаг хугацааны хувьд шинэ өөрчлөлт байв. Ихэнхдээ дэлхийгээс олон улсын сансрын буудалд очихын тулд дөрөв болон түүнээс олон орбит тойрдог бол өнөөдрийн хөөрөлт ердөө хоёр орбитыг дамжснаараа онцлог. Олон улсын сансрын станцад хөөрснөөс хойш ердөө 3 цаг 3 минутд буулаа гэж Вагнер өөр нэгэн жиргээндээ дурджээ.
Ийнхүү амжилттай сансарт хүрснээр нислэгийн багийнхан буюу НАСА-гийн сансрын нисгэгч Кейт Рубинс, Оросын сансрын нисгэгчид Сергей Рыжиков, Сергей Куд-Сверчков нар НАСА-ийн сансрын нисгэгч Крис Кэссиди, Оросын сансрын нисгэгчид Вагнер, Анатолий Иванишин нартай нэгдэж, тойрог замд зургаан сар амьдрах нь. Сансарт ажиллаж байсан нэр дурьдсан сүүлийн гурван нисгэгч энэ сарын сүүлээр тойрог замдаа ороод 10-р сарын 21-нд дэлхий рүү буцах юм байна.
Бү.Лхамаа