“Facebook” компани коронавирус болон ханиадны вакцины талаарх мэдээллийн кампанит ажлыг эхлүүлэх гэж байна.
Энэ хүрээнд вакцинжуулалтаас татгалзахыг уриалсан зарлалын шинжтэй мэдэгдэл нийтлэхийг хориглохоор болсон байна.
Мэдэгдэгд "Вакцины аюулгүй, үр дүнтэй байдлын талаар аль болох олон хүнд мэдээлэл хүргэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй хуурамч мэдээлэл агуулсан мэдээллийг нийтлэхийг хориглоно" гэжээ.
Тус компани Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс аливаа мэдээллийг хуурамч гэж үзэж байвал нийтлэхийг нь хориглох аж.
Уг хоригт зөвхөн вакцинжуулалтыг эсэргүүцсэн ухуулга агуулсан сурталчилгаа, мэдээллээс татгалзах юм. Харин төрөөс гаргаж буй вакцины талаар баримтлах бодлогыг эсэргүүцэх, эсвэл дэмжсэн уриалга агуулсан мэдээлэл, материалуудыг нийтлэхийг зөвшөөрөх юм.