Португал, Ювентус клубын довтлогч Кристиано Роналду коронавирустай болох нь батлагдсан гэж Португалийн хөлбөмбөгийн холбоо (FPF) мэдэгдлээ.
Мэдэгдэлд түүнийг "шинж тэмдэггүй, тусгаарлагдсан, биеийн байдал нь сайн байгаа" гэсэн байна.
Ирэх лхагва гаригт Португалийн баг Үндэстнүүдийн лигийн хэсгийн тоглолтонд Шведтэй учраа таарсан байгаа. Тус тоглолтонд "ковид-19" сөрөг хариу гарсан тоглогчдоос сонгож тоглуулах юм байна.
Ингэснээр Роналду аравдугаар сарын 17-нд Ювентүсийн Кротоне дахь Сери А лигийн тоглолтыг, аравдугаар сарын 20-нд Киевийн Динамо клубын эсрэг хийх Аваргуудын лигийн хэсгийн тоглолтыг өнжихөөр болжээ.
Португал өнгрөсөн ням гаригт Парист Францтай 0:0-ээр тэнцэж, дэлхийн аваргын хэсгийн эхний байранд жагссан. Мөн Португалийн багийн ахлагч 9-р сард болсон Шведтэй хийсэн тоглолтын үеэр олон улсын тавцанд 100 дахь гоол оруулсан анхны европ хүн болсон юм.
Роналду Португалийн шигшээ багтай хийсэн сэлфигээ Даваа гарагийн орой олон нийтийн цахим сүлжээнд "Талбай дээр ба талбайгаас гадна Юнайтед!" гэсэн тайлбартайгаар байрлуулжээ.
Бү.Лхамаа