Нигерийн Лагос хотод цагдаа нарын хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд жагсаалын үеэр нэг цагдаагийн албан хаагч, нэг иргэний амь үрэгджээ.
Тус улсын хамгийн том хотод цагдаа нар жагсагчид руу байлдааны сум хэрэглэсэн гэсэн мэдээлэл байна.
Жагсагчид дээрэм тонуултай тэмцэх тусгай отрядыг (цэргийн бүлэг "сарс") татан буулгахыг эртнээс уриалсаар ирсэн. Энэхүү хэрэг нь цагдаа нарын хууль бусаар хүн баривчласан, хүн амины хэрэгт буруутгагдсан хэрэг албан ёсоор татан буугдсанаас нэг өдрийн дараа гарч байгаа юм. Гэвч ням гаригт тус хэрэгт буруутгагдсан албан хаагчдыг сахилгын шийтгэл хүлээлгэлгүй, бусад анги нэгж рүү шилжүүлэн ажиллуулж байна гэж мэдэгдсэний дараа тэдний жагсаал улам ширүүссэн байна.
Даваа гаригт Лагосын Сурулере орчимд цагдаа нар гал нээж, жагсагчдын дунд олон хүн амиа алдсаныг нүдээр үзсэн гэж BBC-ийн сурвалжлагч Исхак Халид мэдээлэв.
Жагсагчдын зарим нь цагдаа руу чулуу шидсэн гэсэн мэдээлэл мөн байна. Цагдаагийн газрын мэдэгдэхдээ "зэвсэгт эсэргүүцэгчид"-ийн улмаас нэг офицер алагдаж, хоёр ажилтан хүнд шархадсан гэв. Үүний зэрэгцээ Лагосын цагдаа нар болон жагсагчид 55 настай эрэгтэйн үхэлд бие биенээ буруутгаж байгаа юм.
Ерөнхийлөгч Мухаммеду Бухаригийн туслах цагдаа нар жагсагчдад галт сум ашигласныг буруушаав. Лагос нисэх онгоцны буудал руу дайрсан эсэргүүцлийг зогсоох зорилгоор зэвсэгт ачааны машинууд байрлуулсан гэсэн мэдээлэл байна.
Өмнө нь Ерөнхийлөгч "өргөн цар хүрээтэй" цагдаагийн шинэчлэл хийхээ амлаж, хүний эрхийг зөрчсөн “Сарс” офицеруудыг шүүхэд өгнө гэж мэдэгдэж байсан.
Гэхдээ цагдаа нар жагсаал цуглаанд галт сум хэрэглэсэн нь кампанит ажилчдын уурыг улам ихээр хүргэж, гал дээр тос нэмж болзошгүй гэж ВВС сурвалжлагч хэллээ.
Даваа гаригт цацагдсан видео бичлэг дээр Ерөнхийлөгч Бухари, "Сарс"-ыг татан буулгах нь хэд хэдэн шинэчлэлийн эхний алхам боловч хэдхэн муу цагдаа нарын төлөөллөөр цаг наргүй, шаргуу хөдөлмөрлөдөг хүчнийхний нэр хүндэд халдаж болохгүй гэжээ.
Нигерийн цагдаагийн газрын дарга Мохаммед Адаму мэдэгдэлдээ хүчирхийллийн хэргийг иргэний нийгмийн гишүүд багтсан хороогоор шалгана гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч сэжигтэй буруутай этгээдүүд үргэлжлүүлэн ажилласаар байгаад олон хүн санаа зовж байгаа бөгөөд урьд нь хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй байна.
Тус улсын улс төрчид олон жилийн турш хэд хэдэн удаа "Сарс"-ыг татан буулгах буюу шинэчлэх амлалт өгч байсан байна.
Өнгөрсөн ням гаригт цагдаагийн ангийг татан буулгана гэж мэдэгдсэний дараа офицерууд нийслэл Абужа болон баруун өмнөд Оёо мужид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж байгаа гэсэн мэдээлэл гарсан нь "Сарс" үргэлжлүүлэн ажилласаар байна гэсэн сэрдлэгэ төрүүлж, хотын иргэдийг түгшүүрт автуулаад байна.
Бү.Лхамаа