Шведийн Хааны шинжлэх ухааны академи Альдред Нобелийн дурсгалын эдийн засгийн шагналтнуудын нэрийг зарласнаар Нобелийн долоо хоног дууслаа.
Энэ жилийн “Нобелийн эдийн засгийн шагнал”-ыг Америкийн эдийн засагчид болох Пол Милгром, Роберт Уилсон хоёрт олгож тэднийг “дуудлага худалдааны онолыг төгсжүүлсэн, дуудлага худалдааны шинэ хэлбэрүүдийг гаргасан нь худалдагч, худалдан авагчид болон татвар төлөгчдөд ашиг авчирлаа” гэж шагналын хороо үнэлж олгосон талаар мэдээлэв.
Уилсон болон Милгром хоёр өөрсдийн бүтээлд дуудлага худалдаа хэрхэн ажилладаг, арилжаанд оролцогсод яагаад онцгой маягаар биеээ авч явдгийг судалсан байна. Мөн тэд онолыг төгсжүүлснээс гадна уламжлалт арилжаагаар зарахад хүндрэлтэй радил долгион, уран зургууд, ашигт малтмалын орд гэх мэтийн наймаа үйлчилгээг худалдах дуудлага худалдааны шинэ хэлбэрүүдийг үүсгэсэн юм.
Арилжаанд оролцогсдын бие авч байгаад дүгнэж цэгнэх нь бэрхшээлтэй. Учир нь тэд байгаа мэдээллийг ашиглан стратеги талаас нь хөдөлдөг. Мөн тэд өрсөлдөгч нарынхаа мэддэг зүйлийг анхааралдаа авдаг гэж ярьдаг.
Тийм дуудлага худалдааны няхуур худалдан авагчид өөрсдийн дотроо үнэлж буйгаас доогуур үнэ хэлдэг гэдгийг Роберт Уилсон баталсан юм. Үүнийг активын үнийг их үнэтэй гэж тооцсон худалдан авагчийн “ялагчийн хар хэл ам” гэдэгт өртөхгүйн тулд хийдэг байна.
Роберт Уилсон 1937 онд төрсөн, одоо Стэнфордын их сургуулийн профессор ба түүний альма-матер нь Харвардын их сургууль. Тэнд баклавр, магистер, докторын зэрэг хамгаалжээ.
Пол Милгром дуудлага худалдааны илүү ерөнхий онолыг боловсруулсан. Мөн нийтлэг болон бодьгал талбарын үнэт зүйлсийг анхаарч ажиллажээ. Тэрээр дуудлагын үнэ хэрхэн бүрэлдэж буйг судалжээ. Милгром мөн л Стэнфордын их сургуульд багшилдаг. Баруун-хойд, Йелийн, Берклийн их сургуулиудад лекц уншиж иржээ. Тэр одоо 72 настай Детройдод төрөөд Мичиганы их сургууийг дүүргээд Стэнфордын их сургуульд эрдмийн зэрэг цолоо хамгаалжээ.
Эдийн засгийн Нобелийн гэх шагналын албан ёсны нэр нь Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн улсын банкны эдийн засгийн шагнал гэдэг. Шведийн эрдэмтэний гэрээслэлд эдийн засгийн талаар ганц ч үг байхгүй. Гэтэл өөрийн 300 жилийн ойгоор Шведийн Банк 1968 онд уг шагналыг бий болгожээ.
2020 оны Нобелийн шагналтнуудыг танилцуулж байна
Өмнөх долоо хоногт Нобелийн бусад шагналтнууд тодорсон билээ. Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт, Утга зохиолын шагналын Америкийн яруу найрагч эмэгтэй Луиза Глюкт, Химийн Нобелийг “геномын редакторын нарийн аргачлалыг бүтээсэн Эммануэль Шарпантье, Женнифер Дудна хоёр хуваан авахаар болжээ. Мөн Физикийн Нобелийг Рожер Пенроуз, Рейнхард Генцель, Андреа Гез гурав "Хар нүх"-ийг судалсныхаа төлөө авсан бол Бие судлал, анагаахын шагналыг "гепатит С вирус"-ийг нээсэн Майкл Хоутон, Харви Альтер, Чарльз Райс нар авахаар болсон билээ.
Альфред Нобель нас барсан өдөр болох арванхоёрдугаар сарын 10-нд шагналыг гардуулах ёслолыг зохион багуулдаг бөгөөд энэ жил цар тахлын улмаас лавтайяа онлайн дамжуулалтаар явуулах байх.
М.ЦОГТ