Төмөр болон салютаар зэвсэглэсэн 40 орчим хүн Парисын өмнө зүгт байрлах цагдаагийн газар руу халдлага үйлджээ. Цагдаа нарын мэдээллэснээр халдлага үйлдэгдэгчид хэд хэдэн машинд гэмтэл учруулж, барилгын цонх хагалан, дотогш нэвтрэхийг оролдсон хэдий ч бүтэлгүйтсэн байна.
Тус цагдаагийн хэлтэс нь хар тамхи наймаалдаг гэдгээрээ алдартай бүсэд байрладаг бөгөөд халдлага нь саяхан цагдаа нарын хийсэн “скутер”-ийн ослын хариу арга хэмжээ байж болзошгүй гэж мэдэгджээ.
Бү.Лхамаа