АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг коронавирусийн халдвар тээгч байхаа больсон гэж тус улсын төрийн тэргүүнийг эмчлэгч эмч Шон Конли мэдээлжээ.
Эмч Шон Конли “Ерөнхийлөгч АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн /CDC/ тусгаарлалтаас гарах шалгуурыг хангаж байна. Мөн бусад хүнд вирус халдаах эрсдэлгүй болохыг “PCR”-ийн шинжилгээний хариу харуулж байна" гэжээ.
Мөн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч халдвар тараахаа больсон гэдгийг 24-өөс дээш цагаар халуураагүй, олон шинж тэмдгүүд сайжирсан нь харуулж байгаа гэв.
Өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгч Трамп Цагаан ордны тагтнаас дэмжигчддээ хандан үг хэлсаэн билээ. Тэрээр "Миний биеийн байдал маш сайн байгаа, вирусийн эсрэг вакцинийг удахгүй бэлэн болгоно" хэмээн амлажээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 36 сая давсан бөгөөд 1 сая гаруй хүн нас бараад байна.