x

Энх тайвны Нобелийн шагналыг "Дэлхийн хүнсний хөтөлбөр"-т олголоо

“Өлсгөлөнтэй тэмцэх тэмцэлд хүчин чармайлт гаргаж, дайн сөргөлдөөнтэй бүсүүдэд энх тайван тогтоох, өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглахыг зогсооход гол хүчний нэг болсны төлөө” энэ шагналыг олгосон байна.

Норвегийн Нобелийн хороо энэ жилийн Энх тайвны шагналаа НҮБ-ын Хүнсний хөтөлбөрт (ДХХ) олгохоор шийдсэнийг тус хорооны дарга Берит Райсс-Андерсен баасан гаригт зарлажээ.

Тэрээр "Хоол хүнсээр хангах нь тогтвортой байдал болон энх тайвны ирээдүйг сайжруулахад тусалдаг. Олон улсын энэ нэгдэл даяарчлалын ямар ч дуудлагатай тэмцэхэд ямагт бэлэн байгааг шагнал гэрчилж байна. Өнөөдөр олон талын зарчмаас илүүтэйгээр ДХХ-ийг сонгодог болжээ. НҮБ энд чухал үүрэгтэй" хэлсэн байна. 

"Коронавирусийн цар тахал дэгдхийн хэрээр өлсгөлөнгийн хохирогчдын тоог нэмэгдсээр байна. Цар тахлын цагаар ДХХ өөрийн хүчин чадварыг бүрэн дүүрэн нэмэгдүүлж чадлаа гэж үнэлжээ.

"Өвчний вакцин хараахан бүтээгдээгүй байгаа нөхцөлд энэ замбараагүй байдлын эсрэг шилдэг вакцин нь хүнс” гэж тэрээр нэмэн хэлжээ.

Өлсгөлөнг 2030 он гэхэд ялсан байх ёстойг энэ шагнал дахин дахин сануулж буйг НҮБ-ын Хүнсний хөтөлбөртийн төлөөлөгчид онцлон хүлээн авлаа гэжээ. 

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тухайд

Дэлхийн хүнсний хөтөлбөр нь дэлхийн томоохон хүмүүнлэгийн байгууллага ба байгалийн гамшиг, байгалийн болон технологийн сүйрэл осол, зэвсэгт мөргөлдөөний хохирогчдод хүнсний тусламж үзүүлэх зорилготой. НҮБ-ын ДХХ-ийг НҮБ-ын шугамаар хүнсний тусламж хүргэн туршихаар 1961 онд байгуулжээ. ДХХ гамшигт учирсан буюу түүний дараа сэргээгдэж байгаа орнуудад хүнсний тусламж хүргэн тусладаг. Анх 1963 онд Суданд туслаж эхэлсэн байв. Этиопын өргөн цар хүрээтэй 1983-1985 онуудын өлсгөлөнгийн үеэр тэнд 2 сая тонн хүнс хүргэжээ. Европын хамггийн анхны том тусламжийг 1992 онд Югославт хүргэж байлаа.

2000 онд мянганы хөгжлийн зорилго тавигдсан ба анхны даяарчлалын төлөвлөгөө зорилт нь ядуурал, өлсгөлөн түүнтэй холбоотой өвчин зовлонгоос салах явдал болж байгаа. 2017-2021 онуудын тэргүүн чиглэл нь өлсгөлөнг устгах тэмцэл юм.

Энх тайвны шагнал - 2020

Энэ жилийн шагналд 211 хүн, 107 байгууллага нийт 318 нэр дэвшилт явагджээ. Энэ тоо нь шагналын түүхэнд дөрөв дэх том хэмжээ болсон байна. Шагналын мөнгө нь 10 сая швед крон болж байгаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 9 цаг 53 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 10 цаг 41 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 10 цаг 42 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 10 цаг 44 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 56 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 58 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 11 цаг 0 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 11 цаг 1 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 11 цаг 4 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 11 цаг 5 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 11 цаг 13 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 14 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 14 цаг 35 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 14 цаг 52 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 15 цаг 1 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 15 цаг 7 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 15 цаг 11 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 15 цаг 13 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 15 цаг 15 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 15 цаг 18 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно
Top