x

Уран зохиолын Нобелийн шагналыг Америкийн яруу найрагч Луиза Глюкт олголоо

Өөрийн догшин гоо үзэсгэлэнгээр яруу найргийн хувь оршихуйг бусдад ойлгуулсан эгэл бөгөөд шулуун зоримог илэрхийллийг нь үнэлж Луиз Глюкт энэхүү шагналыг гардуулж буйг Нобелийн хороо мэдэгджээ.

Шведийн академийн Нобелийн хороо 2020 оны утга зохиолын шагналыг Америкийн яруу найрагч эмэгтэй Луиза Глюкт олгосноо пүрэв гаригт зарлажээ.

"Энэ эмэгтэй нь орчин үеийн америк уран зохиолын хамгийн гарамгай уянгын яруу найрагчдийн тоонд багтдаг. Түүний яруу найрагт уран егөөдөл, хурц хэллэг хангалтай их байдаг” хэмээн Нобелийн хорооны  дарга Андерс Ульссон хэлсэн байна.

Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Матс Мальм яруу найрагч Глюктай утсаар ярин энэ мэдээг дуулгажээ. “Тэнд өглөө эрт байгаа ч тэрээр мэдээнд гайхаж, аз жаргалтай байгаагаа хэлсэн” гэлээ.

Луиза Глюк 1943 онд Нью-Йоркт төржээ. Одоо Массачутсетс мужийн Кембрижид амьдардаг ба Йелийн их сургуулийн англи хэлний профессор. Тэрээр уран зохиолд “Анхных” гэдэг шүлгээр 1968 онд орж иржээ. Нэг их удалгүйгээр орчин үеийн америк уран зохиолын хамгийн гарамгай яруу найрагч гэсэн алдар нэртэй боллоо. Тэрээр 1993 онд Пулитцерийн шагнал авч байсан юм. Глюк яруу найргийн 12 түүвэр, шүлгийн эссе цомгуудыг хэвлүүлжээ.

"Ахиллийн ялгуусан бадрал" (1985), "Арарат" (1990) түүврүүдээр Америк ба гадаадын олон нийтийн анхааралд оржээ. "Зэрлэг цахилдаг" (1992), "Аверно" (Персефоныг Аид хулгайлсан домгийн чөлөөт шүлэглэглэл, 2006) зэрэг цомгуудаар алдар нэрээ улам нэмсэн байна. "Faithful and Virtuous Night, 2014" түүвэр нь АНУ-ын уран зохиолын хамгийн нэр хүндтэй National Book Awards шагналыг түүнд авчирчээ.

Нобелийн хороо тэмдэглэснээр, Глюкийн уран бүтээл нь тодорхойг дамжуулах эрмэлзлэлд хөтлөгдсөн ба түүний гол сэдэв нь хүүхэд нас, гэр бүлийн амьдрал, эцэг, эх, ах, дүү нартайгаа байх дотно харилцаа юм. Бодьгал туршлагаа олны болгох эрмэлзлэлдээ тэр үлгэр домог, уран зохиолын сонгодог сэдвээс онгодоо оруулж иржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 9 цаг 43 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 10 цаг 31 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 10 цаг 32 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 10 цаг 35 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 47 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 48 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 10 цаг 50 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 10 цаг 51 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 10 цаг 54 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 10 цаг 56 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 11 цаг 3 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 5 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 14 цаг 25 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 14 цаг 43 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 14 цаг 52 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 14 цаг 58 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 15 цаг 1 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 15 цаг 4 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 15 цаг 6 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 15 цаг 8 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно
Top