x

Сингапур төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор "цар тахлын үеийн хүүхдийн урамшуулал" олгоно

Сингапурт коронавирусийн цар тахлын үеэр иргэдээ хүүхэд төрүүлэхийг дэмжих зорилгоор нэг удаагийн урамшуулалыг санал болголоо.

Иргэд санхүүгийн стресс, ажилгүй болох зэрэг асуудлаас үүдэн эцэг эх байхаа хойш тавьж байна гэж үзжээ. 

Тус урамшууллыг хэрхэн олгох болон тогтсон мөнгөн дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Мөн энэхүү урамшуулал тус улсын засгийн газраас өмнө нь хэрэгжүүлж байсан санал “олон хүүхдийн урамшуулал”-аас тусдаа олгогдох юм.

Сингапур нь сүүлийн жилүүдэд хүн амаа өсгөх, төрөлт нэмэгдүүлэх тал дээр тууштай анхаарах болсон дэлхийн хамгийн бага төрөлттэй орны нэг юм.

Сингапурт үүсээд байгаа тус нөхцөл байдал нь Индонез, Филиппин зэрэг хөршүүдэд үүссэн ковидын хязгаарлалтаас үүдэлтэй жирэмслэлт их хэмжээгээр нэмэгдэж буйгаас эрс ялгаатай юм. 

“Ковид-19 улмаас зарим эцэг эх болох хүсэлтэй төлөвлөгөөгөө хойшлуулсан гэсэн санал бидэнд ирсэн" гэж Сингапурын Шадар сайд Хенг Сви Кит даваа гаригт мэдэгдэв. Ноён Хенг мөнгөн дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг, хэрхэн яаж тус урамшуулал олгохыг дараа нь мэдэгдэнэ гэжээ.

Сингапурт одоо хэрэгжиж буй хүүхдийн урамшууллын систем нь шаардлага хангасан эцэг эхчүүдэд 10.000 сингапур долларын (7330 доллар, 5644 фунт) тэтгэмж олгодог.

Сингапурын төрөлтийн түвшин 2018 онд сүүлийн найман жилийн доод түвшинд хүрч, засгийн газрын мэдээллээр нэг эмэгтэйд 1.14 төрөлт ногдож байгаа.

Азийн олон оронд төрөлтийн түвшин буурч ижил төстэй асуудал тулгарч байгаа бөгөөд цар тахлын үед улам бүр дордож болзошгүй юм.

Шүүмжлэл ихтэй нэг хүүхдийн бодлогын нөлөөг үл харгалзан төрөлт харьцангуй нэмэгдэж байсан боловч энэ оны эхээр Хятад улсын төрөлт 70 жилийн өмнө Хятад улс байгуулагдсанаас хойш хамгийн доод түвшинд хүрч буурсан байна.  

Baby boom буюу Хүүхдэн бөмбөг

Гэхдээ Сингапурын зарим хөршүүдэд байдал эсрэгээрээ байна. Филиппинд Ковидын 19-ээс үүдэлтэй хорио цээр жилийн эцэс хүртэл хэвээр байвал хүсээгүй жирэмслэлт бараг 50 хувиар нэмэгдэж, 2.6 саяд хүрнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас мэдээлэв. "Эдгээр тоо нь өөрөө тахал юм" гэж Филиппин дэх НҮБ-ын агентлагийн төлөөлөгч Эмми Сантос өнгөрсөн сард мэдэгдсэн.

Филиппин улс нь Зүүн өмнөд Азид 108.4 сая хүн амтайгаар хоёрдугаарт ордог. Энэ бүс нутаг нь 307,000 гаруй халдвараар өвчилсөн нь бүс нутгийн хамгийн том вирусийн дэгдэлт болжээ. "Цар тахлын үеэр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эдгээр асуудал үл үзэгдэх хэвээр байна. Тэднийг анхааралдаа авах төв цаг болжээ" гэж танхимын Эмэгтэйчүүдийн хорооны дарга, сенатор Риса Хонтиверос өнгөрсөн сард мэдэгдсэн.

Тэрээр коронавирусийн дэгдэлтийн эсрэг үндэсний ажлын хэсэгт эмэгтэй албан тушаалтнуудыг нэмэгдүүлэхийг мөн уриалжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 9 цаг 22 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 10 цаг 10 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 10 цаг 11 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 10 цаг 14 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 26 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 27 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 10 цаг 29 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 10 цаг 30 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 10 цаг 33 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 10 цаг 35 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 10 цаг 42 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 44 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 14 цаг 4 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 14 цаг 22 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 14 цаг 31 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 14 цаг 37 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 14 цаг 40 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 14 цаг 43 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 14 цаг 44 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 14 цаг 47 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно
Top