Их Британийн ажил олгогчид наймдугаар сард 58,000 цомхотгол хийсэн бөгөөд Ковидын хямралаас үүдэн эхний таван сарын хугацаанд нийт 498,000 хүн ажилгүй болжээ.
966 ажил олгогч 20 ба түүнээс дээш ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа засгийн газарт мэдэгдсэн бол өнгөрсөн наймдугаар сард 214 байсан энэхүү тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Гэхдээ энэ тоо зургаа болон долдугаар саруудадтай харьцуулахад ойролцоогоор гурав дахин буурсан байгаа юм.
2020 оны эхний хагас жилд Их Британи улсад өмнө гарч байгаагүй эдийн засгийн уналттай байлаа. Азаар зуны саруудад эдийн засаг огцом сэргэж, ажилчид оффисдоо буцаж дуудагдан, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдээ үүд хаалгаа нээж, ердийн нөхцөлд орохыг хичээж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч жижиглэн худалдаа, зоогийн газар гэх мэт хамгийн хүнд цохилтод орсон олон салбарын томоохон бизнес эрхлэгчид Дебенхэмс, ДДайблэюү Спортс, Маркс&Спенсер, валютын солилцооны компани зэрэг томоохон компани байгууллагууд цомхотгол хийхээс өөр аргагүй байна гэдгээ мэдэгджээ.
Энэ талаар Английн Засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ "Ажлын байрыг дэмжих нь туйлын чухал асуудал юм. Тиймээс бид Их Британи даяар ажлын байрыг хамгаалах, бий болгох, дэмжих шинэ төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид ажил эрхлэгчдэд 1,000 фунт хадгаламжийн урамшуулал олгох замаар ажилдаа эргэж ороход нь тусалж, 2 тэрбум фунт стерлингийн Kickstart схемээр залуучуудын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлж байна" гэлээ.
Бү.Лхамаа