АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп эдгэрч, эмчлүүлж байсан Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлгээс гарч, Цагаан ордондоо иржээ.
Ерөнхийлөгч Трамп гурван хоног эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс гарсан байна. Одоогоор түүний бие бүрэн эдгэрээгүй, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ унасан хэвээр байгаа аж.
Түүнд халуурах шинж тэмдэг илрээгүй, хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй байсан тул ийнхүү Цагаан ордон руу нь буцаасан гэж эмнэлгийн зүгээс тайлбар хийжээ.
Ерөнхийлөгч Трамп хамгаалагч нараа дагалдуулж, амны хаалтаа зүүсэн байдалтайгаар эмнэлгээс гарч ирсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөөгүй байна.
Халдварын шинж тэмдэг нь бүрэн эдгээгүй, коронавирусийн халдвар эерэг хэвээр байхад гаргасан нь АНУ-аар дэнчин тавьж буй хэрэг гэж сөрөг хүчний зүгээс үзэж байна.
Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд ирсэн даруйдаа гадна талбайд амны хаалтаа тайлсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа юм.
Өнгөрсөн баасан гаригт коронавирусийн халдвар илэрсэн тухай ерөнхийлөгч Трамп өөрөө мэдэгдсэн. Тэрээр тэр өдөртөө Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмнэлэгээс ажил үүргээ гүйцэтгэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэн мэдээлж байсан юм.