АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэж байгаатай холбогдон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн энэ долоо хоногт Ази руу хийх аялал танагдлаа. Ингэснээр төвлөлөгдсөн байсан Өмнөд Солонгос, Монгол дахь уулзалтууд цуцлагдан, Японд хийгдэх айлчлал хэвээр хадгалагдахаар болжээ.
Энэ ням гаригаас мягмар гариг хүртэл тэрээр Токио хотод байх бөгөөд Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож, цар тахлын тухай болон бусад асуудлаар ярилцах юм.
"Нарийн бичгийн дарга Помпео аравдугаар сард дахин Ази руу аялна гэж найдаж байгаа" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус бямба гаригт хийсэн товч мэдэгдэлдээ мэдээллээ. Тэрээр гэнэт яагаад хуваарь өөрчлөгдсөн талаар тодорхой тайлбар өгсөнгүй.
Майк Помпео өмнө нь ерөнхийлөгчийн хүрээлэлд гарсан шинэ коронавирусийн халдварын улмаас Ази дахь айлчлалаа хязгаарлах боломжтой гэж үзэж байсан.
Тэрээр өнгөрөгч баасан гаригт өгсөн мэдээлэлдээ "Ази руу хийх айлчлалаа хойшлуулах эсвэл цуцлачихаж магадгүй, дараа ямар нэгэн байдлаар дахин хуваарьт оруулах боломж гарна гэж найдаж байна. Гэхдээ зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай асуудлууд байгаа учраас Азид заавал очно гэдэгт итгэлтэй байна. Бид хэнийг ч эрсдэлд оруулахгүй" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Ноён Помпеогийн Ковид-19 шинжилгээний хариу баасан гаригт сөрөг гарсан бөгөөд хамгийн сүүлд Есдүгээр сарын 15-нд ерөнхийлөгч Трамптай уулзсан гэж мэдэгджээ.
Бү.Лхамаа