АНУ цагаачлалын хуулийн удирдамжинд нэмэлт оруулж, Коммунист намын болон түүнтэй ижил төстэй гишүүн улсуудын иргэд АНУ-д байнгын оршин суух, харьяалагдах боломжгүй болжээ.
Энэхүү мэдэгдлийг АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) -аас өнгөрсөн баасан гаригт зарласан байна.
Вашингтон Хүйтэн дайны үеийн хуулийг цэвэрлэж байгаагийн шинж тэмдэг болгон зааснаар: "Ерөнхийдөө, хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол Коммунист нам эсвэл бусад тоталитар намын гишүүн эсвэл харьяалагдах хүсэлтэй дотоодын болон гадаадын цагаач ... АНУ-д хүлээн зөвшөөрөгдөхгүй.”
Энэхүү хууль нь Хятадын Коммунист Намын гишүүдийг АНУ-ын байнгын оршин суух, харьяат болох эрхийг нь бүрэн хааж, дэлхийн хоёр том эдийн засаг хоорондын харилцан солилцоонд аль хэдийн хохирол учруулсан үзэл суртлын зөрүүг улам бататгаж байна.
АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба нь бодлогын нэмэлт өөрчлөлтийг "АНУ-ын аюулгүй байдал, аюулгүй байдалд заналхийлж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Конгрессоос баталсан өргөн хүрээний багц хуулийн нэг хэсэг" гэжээ.
Энэхүү сэрэмжлүүлэгт 90 сая гишүүнтэй Хятадын Коммунист намын нэрийг албан ёсоор дурьдаагүй боловч Бээжин, Вашингтоны хооронд өрнөж байгаа өрсөлдөөнд шинэ өнгө нэмлээ.
Хятадын шар хэвлэл "Global Times" сонины ерөнхий редактор Ху Сижин энэхүү өөрчлөлтөд эерэг байр суурьтай байгаа бөгөөд, цагаачлалын хязгаарлалт нь "Хятад орон авьяас чадвараа илүү их хадгалж үлдэхэд тусална" гэжээ.
Хүйтэн дайны үеийн бодлого гэдэг нь 1918 оноос эхэлсэн коммунистууд, анархистууд болон бусад хүмүүсийг улс төрийн хамааралтай тул аюулгүй байдлын заналхийлэл гэж ангилсан хуулийг үндэслэжээ. АНУ нь Хүйтэн дайны үеэр цагаачлалын хуулиа баталж, ЗХУ-тай олон арван жил энэхүү хууль үргэлжилж байсан. Анх 1950 онд Дотоод аюулгүй байдлын тухай хуулиар коммунист буюу тоталитар намуудын гадаад гишүүдийг АНУ-ын иргэншилд хамруулахгүй байх хууль хэрэгжиж эхэлсэн юм.
Хятадын коммунист намын хичнээн гишүүн АНУ-д оршин сууж, харьяалалтай байгаа талаар албан ёсны тоо алга.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд албан тушаалаа хүлээж авснаас хойш АНУ-ын ногоон карт эсвэл бусад гадаад паспорттай төрийн албан хаагчдыг таслан зогсоох зорилгоор хэд хэдэн кампанит ажил эхлүүлж байжээ. Коммунист намын дүрмийн дагуу гишүүд нь гадаад улсад оршин суух эрх авбал хөөн зайлуулах асуудал яригддаг бөгөөд Хятадын хуулиар аливаа иргэн давхар иргэншил авахыг хориглодог.
АНУ-ын судалгааны төв болох Цагаачлалын бодлогын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр 2018 онд АНУ-д 2.5 сая хятад цагаач оршин суусан нь нийт гадаадад төрсөн нийт хүн амын 5.5 орчим хувийг эзэлж байна. Тэр жилдээ АНУ-д байнгын оршин суух эрх авсан 1,1 сая хүний 67,000 нь Хятадууд, гарал үүслийн хүснэгтэд Мексик, Кубын дараа гуравдугаарт жагсдаг байна.
Хятадын засгийн газрын бараг бүх албан тушаалтнууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ихэнх удирдлагууд, олон нийтийн байгууллагуудын албан тушаалтнууд Коммунист намын гишүүд байдаг.
Бү.Лхамаа
Сэтгэгдэл (2)