АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар коронавирусийн халдвар авсан тухай өчигдөр дэлхийн мэдээллийн сувгууд мэдээлсэн билээ.
Гэсэн хэдий ч тус улсын гадаад бодлогын тэргүүн Майк Помпео Азийн орнуудад хийх айлчлалаа хойшлуулах бодолгүй байна. Өчигдөр Италийн нийслэл Ром хотоос Хорват руу ниссэн Помпео Хорватаас Вашингтон руу буцахдаа айлчлал төлөвлөгөөний дагуу хэрэгжихээр болсныг хэлсэн байна. Тэр Япон, Монгол, Өмнөд Солонгос улсуудад айлчлахаар төлөвлөжээ.
Төрийн департментын Зүүн Ази, Номхон Далайн хэргийг хариуцсан хорооны дэд нарийн бичгийн дарга Дэвид Стилвэл Майк Помпео анх удаа Монгол улсад айлчлах гэж байгааг баталсан байна.