x

Тайваньчууд Монгол үндэсний "гэр"-тэй танилцаж байна

“Тайванийн Үндэсний хааны ордон музейн Азийн урлагийн фестиваль-2020”-ын хүрээнд болж буй “Монгол сар” цуврал үйл ажиллагаа Тайванийн Үндэсний хааны ордон музейн өмнөд салбарт Есдүгээр сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийв.

Үзэгчдэд монгол гэрт хэрхэн аж төрөх талаар илүү бодитой ойлголт, сэтгэгдэл төрүүлэх зорилгоор Монгол Улсаас иж бүрэн гэр авчран тус музейн 2 давхрын их танхимд барьж Тайваньчуудад үзүүлж сонирхуулж байна.

Энэхүү гэрийн диаметр нь 6 метр, 2.57 метр өндөртэй жирийн монгол айл өрхийн аж төрдөг дундаж хэмжээтэй гэр юм.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө “Энэхүү үзэсгэлэнгээр монгол гэрийг үзэж сонирхож буй Тайваньчуудад гэрийн бүтэц зохион байгуулалтыг бүрэн таниулж, монголчуудын өдөр тутмын аж төрөхүй, амьдрал ахуйтай илүү сайн танилцуулахад зорьсон болно” хэмээв.

Музейд Монгол гэрийг танилцуулахдаа "Тооно, гэрийн багана, хана, хаалга, гэрийн бүрээс, эсгий, бүслүүр зэргээс бүрдэх ба гэр барих, буулгах, ачиж тээвэрлэхэд маш хялбар байдаг.

Уламжлалт монгол гэрийн дотор зай бага эзэлдэг, ачиж тээвэрлэхэд амар авсаархан модон шүүгээ, ширээ сандал, ор зэрэг гэрийн тавилгыг байршуулдаг.

Монгол гэрийн доторх гэрийн тавилгууд бэлчээр даган нүүдэллэдэг малчин нүүдэлчин ард түмний амьдралын хэвшилд нэн тохиромжтой" гэж тайлбарлажээ.

Тайванийн Үндэсний Хааны ордон музейн өмнөд салбарт барьсан энэхүү монголын гэрийг олон нийтэд нээлттэй үзүүлж сонирхуулж, тусгай тайлбарлагч ажиллаж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амаргүй байх болно 9 цаг 13 мин Авлигын эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлж, 787 албан тушаалтныг сургалтад хамруулав 10 цаг 1 мин Монгол мал Зүүн Өмнөд Азарт гарах боломжтой боллоо 10 цаг 2 мин Залуу гэр бүлд зориулсан шинэ боломж: Ипотекийн зээлд томоохон өөрчлөлт хийнэ 10 цаг 5 мин Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ 10 цаг 17 мин Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы ажлаа тайлагнав 10 цаг 18 мин АНУ Гуантанамод цагаачдын саатуулах байр байгуулахаар төлөвлөж байна 10 цаг 20 мин Олон улсын олимпын хорооны чуулган Швейцарын Лозанн хотод болно 10 цаг 21 мин ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна 10 цаг 24 мин Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино 10 цаг 26 мин Бенну астероидын дээжнээс амьдралын үндэс болох органик нэгдлүүд илрүүлжээ 10 цаг 33 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 35 мин Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно 13 цаг 55 мин Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна 14 цаг 13 мин Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ 14 цаг 22 мин Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй 14 цаг 28 мин Сирийн шинэ шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр Ахмед аль-Шарааг томиллоо 14 цаг 31 мин Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ 14 цаг 34 мин AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна 14 цаг 35 мин С.Жамбалжамц “Tour of Sharjah” олон өдрийн уралдаанд айрагдлаа 14 цаг 38 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Монголын сумоч Хоошёорюү 74 дэх ёкозүна боллоо Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно
Top